Дархлаажуулалтад 95.42 хувьтай хамрагджээ

img

Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ын халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтад шинээр нэвтрүүлээд байгаа.  Учир нь насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дунд хүний хөхөнцөр вирусээс үүдэлтэй уман хүзүүны хорт хавдрын өвчлөл нэмэгдэх болсон юм.   Хүний хөхөнцөр вирусын 30 орчим хувь нь бэлгийн замаар халдварлаж, ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өөрөө арилдаг аж. Гэхдээ дээрх вирусын хэдэн төрөл нь л умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг гэнэ. Тиймээс  эл вирусын вакциныг хийлгэснээр умайн хүзүүний хавдар, бэлгийн үүнээс сэргийлэх юм. Энэхүү вакцины гурван удаагийн тунг бэлгийн хавьталд ороогүй байхдаа хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг  аж. Иймд 11-15 насны өсвөр насны охид, 26 хүртэлх насны залуу эмэгтэйчүүдэд гурван үе шаттайгаар дархлаажуулалтад хамруулахаар товлосон билээ.   Дархлаажуулалтын эхний товыг өнгөрөгч гуравдугаар сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулж, Сэлэнгэ, Өмнөговь, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны 10.747 охидыг хамруулсан юм. Хоёр дахь товыг энэ сарын 14-18 өдрүүдэд дээрх аймаг, дүүргүүдийн дархлаажуулалтад хамрагдсан охид 95.42 хувьтай дараагийн тунг тариулсан байна. Харин гурав дахь тов ирэх есдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд товлогджээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ