Жюүрёо зиндаанд хоёр монгол бөх дэвшив

img

Нацү башёод амжилттай барилдсан Монголын хоёр бөх анх удаагаа жюүрёо зиндаанд дэвших болсныг Японы сүмогийн холбооноос зарлалаа. Яг адилхан 128 кг жинтэй энэ хоёр бөх бол 22 настай Таканойва Адьяагийн Баасандорж, 30 настай Ониараши Өлзийбаярын Өлзийжаргал нар юм. Сонирхогчдын сүмогоор дэлхийн залуучуудын аварга болж явсан А.Баасандорж алдарт аварга Таканоханагийн шавь болж 2009 оны эхнээс мэргэжлийн сүмод хөл тавьжээ. Тэрээр Таканохана аваргын залуухан шавь нарын дундаас хамгийн түрүүнд цолтой бөх болсонд аварга багш нь баярлан нулимс дуслуулсан байна. Харин 2000 оноос хойш сүмод зодоглосон, “Асахияма” дэвжээний бөх Өлзийжаргал бөхийн удамтай ажээ. Түүний төрсөн ах Ө.Мөнхжаргал чөлөөт бөхийн улсын аварга, спортын мастер цолтой нэгэн. Түүнчлэн башёо бүрийн дараа хуралддаг Ёкозүнагийн зөвлөлийн хурлаас ёкозүна Хакүхогийн хичээл зүтгэлийг үнэлжээ. Сүмод буй цорын ганц аварга тэрээр тэмцээний явцад гэмтсэн ч их ачааллыг даан 10 ялалт авсныг зөвлөлийн тэргүүн Такүхико Цүрүта онцолсон байна. Нөгөө талаар Хакүхогийн азгүйтлийг зургаан озэкигийн хэн нь ч ашиглаж түрүүлэхийн төлөө өрсөлдөж чадсангүй хэмээн зөвлөлөөс шүүмжиллээ. Цаашдаа озэкигийн цолоо хадгалах болзлыг найм биш, 10 даваа болгох саналыг ноён Цүрүта гаргаж тавьсан байна. Б.Цагаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

laagaa idne u luuvangaa idne uuu pad alga
2012-05-25