
Манай улс дархлаажуулалтын 10 хоногийг жил бүрийн V, X сард зохион байгуулдаг. Дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг олж нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг “Халдварт саа өвчнийг устгасан байдлаа хадгалъя” уриан дор энэ сарын 14-24-ны өдрүүдэд Хятад улстай хил залгаа Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Увс аймаг, Улаанбаатар хотын таван сартайгаас таван настай хүүхдүүдэд хийсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ