
2012 оны тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд өнгөрсөн онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд эхний найман байр эзлэсэн Япон, Канад, Монгол, ОХУ, Азербайжан, БНХАУ, АНУ, Украин улсын багууд уригдсан байна. Үүнд Азербайжан, Украин улсын багууд Дэлхийн цомын төлөө тэмцээнд анх удаа оролцож байгаа юм байна. Найман баг хоёр хэсэгт хуваагдан барилдаж дараа нь хэсгээс шалгарсан багууд эзэлсэн байраараа хоорондоо барилдаж байруудаа тодорхойлох юм байна. Өнгөрсөн жил Франц улсын Левин хотод болсон тэмцээнд манай баг Оросын багийг 6:0 оноооны харьцаагаар ялж Ү байр эзэлж байсан юм.
Энэ удаагийн тэмцээнд оролцох багуудын бүрэлдэхүүнийг дор танилцуулж байна. Бүх багууд шилдэг бөхчүүдээ, түүний дотор олимпийн эрх авсан бөхчүүдээ энэ тэмцээнд сойж байна.
Монгол улсын баг
48 кг э.Нарангэрэл, Б.Даваасүрэн
51 кг Д.Отгонцэцэг /ДАШТ-ий мөнгөн медальт/
55 кг С.Бямбацэрэн, Б.Номин-Эрдэнэ
59 кг Т.Мөнхтуяа
63 кг С.Батцэцэг /Дэлхийн аварга/
67 кг О.Насанбурмаа /ДАШТ-ий хошой хүрэл медальт/
72 кг Б.Одончимэг /ДАШТ-ий хүрэл медальт/, Г.Наранчимэг /Азийн наадмын аварга/, О.Бурмаа /ДАШТ-ий мөнгөн медальт/
Азербайжан улсын баг
48 кг Марзигет Багомедова
51 кг Анжела Дороган, Патимат Багомедова
55 кг Ирина Дубовская
59 кг Соня Ахмадли /ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европийн аварга/
63 кг Ирина Нетрева
67 кг Ханна Беляева
72 кг Дина Иванова, Зумруд Гурбанхажиева
АНУ-ын баг
48 кг Кларисса Чун /насанд хүрэгчдийн дэлхийн аварга/
51 кг Алиса Лампе
55 кг Келси Кэмпбэлл, Хелен Марулис
59 кг Лейг Жэйнс
63 кг Елена Пирожкова /ДАШТ-ий мөнгөн медальт /
67 кг Аделин Грей /ДАШТ-ий хүрэл медальт/
72 кг Стефани Ли /оюутны дэлхийн аварга/
БНХАУ-ын баг
48 кг Ли Хүй
51 кг Жао Шаша /ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн хошой аварга/
55 кг Ян Чен
59 кг Ли Хью /олимпийн мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
63 кг Жан Рүишюй /ДАШТ-ий хүрэл медальт/
67 кг Шью Хаиян
72 кг Ван Жяо /олимпийн аварга/
Канад улсын баг
48 кг Кэроль Хьюн /Олимпийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт/
51 кг Жессика Макдональд /ДАШТ-ий хүрэл медальт/
55 кг Тоня Вербик /олимпийн мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/
59 кг Мишель Фаззари
63 кг Жюстин Бучар /ДАШТ-ий хүрэл медальт/
67 кг Стаси Анака
72 кг Леа Каллахан
ОХУ-ын баг
48 кг Надежда Фёдорова, Любовь Сальникова
51 кг Марина Вильмова
55 кг Валерия Жолобова, Мария Гурова
59 кг Екатерина Мельникова
63 кг Любовь Волосова /ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, европийн хошой аварга/, Анастасия Братчикова
67 кг Наталья Куксина
72 кг Екатерина Букина /ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/, Наталья Воробьева
Украин улсын баг
48 кг Ирина Мельник-Мерлени /олимпийн алт, хүрэл медальт, ДАШТ-ий хошой мөнгөн медальт/
51 кг Олександра Когут /ДАШТ-ий алт, хүрэл медальт/
55 кг Ирина Хусяк
59 кг Анна Василенко /ДАШТ-ий хүрэл медальт, Европийн аварга/
63 кг Юлия Остапчук /ДАШТ-ий хүрэл медальт, Европийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хүрэл медальт/
67 кг Алёна Стадник
72 кг Катерина Бурмистрова /ДАШТ-ий хүрэл медальт, Европийн аварга/
Япон улсын баг
48 кг Хитоми Обара Сакамото /дэлхийн 8 удаагийн аварга/, Эри Тосака
51 кг Юи Мияхара /Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/, Хикари Сүгавара
55 кг Саори Йошида /олимпийн хошой, дэлхийн 9 удаагийн аварга/, Канако Мүрата
59 кг Такако Сато /ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга/, Каяако Шимада
63 кг Каори Ичо /олимпийн хошой, дэлхийн 7 удаагийн аварга/, Рио Ватари
67 кг Ёшико Иноүэ /ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга/, Сара Дошо
72 кг Киоко Хамагүчи /олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга/, Мами Шинкай /ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга/
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ