Осол гэмтлийн 79 дуудлага иржээ

img

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд тавдугаар сарын 23-ны өдрийн 09.00 цагаас 24-ний  өдрийн 09.00 цагийн хооронд иргэд байгууллагаас нийт 3036 удаа холбогдсон байна. Эдгээрээс гэмт хэрэг, зөрчлийн тухай 913 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс эзэн холбогдогч нь тогтоогдсон 35, илрээгүй таван хэргийг шалгаж байгаа аж. Мөн 103 тоот утсанд 2467 яаралтай тусламжийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авснаас бодит 479 дуудлаганд очиж үйлчилжээ. Үүнээс төрөхийн 42,  oсол, гэмтлийн 79,согтуутай холбоотой 35 дуудлага ирсэн байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ