Бизнесийн орчны хуулийн зохицуулалтын талаар хэлэлцэнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Хоган Ловеллс" олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоотой хамтран энэ сарын 29,30-ны өдрүүдэд “Их Тэнгэр” цогцолборт “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулган нь 2011 онд зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шудрага ёс” үндэсний чуулганы үргэлжлэл юм. Эрх зүйн олон улсын энэхүү чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцож, Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэх аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ