Олимпийн наадмын үеэр Лондонд 2,4 сая жуулчин ирнэ
64 хоногийн дараа Лондон хотноо Зуны олимпийн ХХХ наадам эхлэх билээ. Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд болох уг наадмыг сонирхохоор Лондон хотноо наад зах нь 900 мянга шахам жуулчин ирэх тооцоо гаргажээ. Олон жилийн дунджаар наймдугаар сард тус хотод 1,5 сая жуулчин ирдэг бөгөөд 2012 оны хувьд энэ тоо 900 мянгаар өсч 2,4 саяд хүрэх бололтой. Тэдгээрийн 294 мянга нь хилийн чанадаас ирэх бол 587 мянга нь Британийн арлын бусад хотуудаас байх гэнэ.
Лондон хотын хэмжээгээр зочид буудлын 110 мянган өрөөтэй ч зөвхөн олимпийн наадмын зохион байгуулагчид, хэвлэл мэдээллийнхэнд 40 мянган өрөө шаардлагатай. Лондоны төв хэсэгт зочид буудлын нэг өрөө хоногт дунджаар 213 фунт стерлингийн үнэтэй байдаг гэнэ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ