
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Канад улсын Олон улсын хөгжлийн агентлаг (CIDA)-ийн Хятад, Зүүн хойд азийн хөтөлбөр хариуцсан хөгжлийн ахлах шинжээч Майкл Эйлвордыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Канадын ОУХА (CIDA)-ийн ахлах шинжээч Майкл Эйлворд тус агентлагийн шугамаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албаны шинэтгэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх урт хугацааны төслийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Канадын ОУХА-гийн шугамаар уул уурхай болон хөдөө аж ахуйн инженер, биотехнологи зэрэг нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан бөгөөд канадын талаас энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ