
Үдээс өмнө хуралдаж завсарласан МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжлүүлэн хуралдаж байна.
Бага хурлын завсарлагаар тус намын Удирдах зөвлөл хуралдаж, намын жагсаалтаар жагсах 28 хүний жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтыг тус намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар тэргүүлж байгаа гэв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ