Шинжээч Майкл Эйлвордыг хүлээн авч уулзлаа

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Канад Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (CIDA)-ийн Хятад, Зүүн Хойд Азийн хөтөлбөр хариуцсан хөгжлийн ахлах шинжээч Майкл Эйлвордыг өчигдөр  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Канадын ОУХА (CIDA)-ийн ахлах шинжээч Майкл Эйлворд тус агентлагийн шугамаар Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлтэй хамтран төрийн албаны шинэтгэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх урт хугацааны төслийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ цаашид Канадын ОУХА-гийн шугамаар уул уурхай болон хөдөө аж ахуйн инженер, биотехнологи зэрэг нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан бөгөөд канадын талаас энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ