
ХАА-н улсын тооллого өнөөдөр орон даяар эхэлж байгаа аж. Уг тооллогоор газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хамрагдах аж. Мал аж ахуйн хувьд малын 2011 оны тооллогоор тоологдсон малтай өрхийн 33.0 хувийг түүврийн аргаар сонгон авч мал аж ахуйн тооллогод хамруулах гэнэ. Монгол улсад анх удаа зохиогдож буй уг тооллогоор хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлт, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээлэл, түүнчлэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн үйлдвэрлэл, орлого, зардал, хүнсний хомсдол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг нэмэлт мэдээллийг цуглуулах аж. Тооллого ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ