10 төрлийн халдварт өвчний 457 тохиолдол бүртгэгдэв

img

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт 10 төрлийн халдварт өвчний 457 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс шар-26, цусан суулга-23, салхин цэцэг-45, гахай хавдар-326 байна. Зооноз бруцеллёзын амбулаторит 138 хүн үзүүлснээс, бруцеллёзын шинжилгээнд-120, хачигт халдварын үзлэгт-15 хүн оржээ. Мөн улсын хэмжээнд аймаг, нийслэлийн тандалтын нэгжүүд халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын тандалтын мэдээ  565 удаа ирүүлсэн байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ