
УБДС-ийн Зураг, хөдөлмөрийн ангийг 1960-1970 онд төгссөн долоон уран бүтээлчийн хамтарсан “Хослохуй” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн “Арт галерей”-д нээлтээ хийнэ.
Уг үзэсгэлэнд УГЗ зураач Г.Дунбүрээ, Э.Сүхээ, Ард түмний гавьяат багш, сийлбэрч, дэд проф Ц.Ядамжав, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт зураач, багш Ч.Бизьяа, Монгол улсын гавьяат багш, сийлбэрч, доктор Н.Бавуужав, ДУА-ийн академич, доктор, зураач, багш С.Батчулуун, МУЭ-ийн шагналт зураач Н.Адъяабазар нар оролцох юм.
Энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд дээрх уран бүтээлчдийн уран зураг, сийлбэр, бар зураг, пастель зэргээс бүтсэн 100 шахам өвөрмөц хэллэг бүхий бүтээл тавигдах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ