Хөлбөмбөгийн талбайн шав тавих ёслол болно
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт барих хөлбөмбөгийн битүү цэнгэлдэх хүрээлэнг 20 дугаар зууны Италийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франко Барезигийн нэрэмжит болгохоор болсон. Энэхүү хөлбөмбөгийн талбайн шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагт болно. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүүхэд багачуудыг энэ спорт руу өргөнөөр оролцуулах, өвлийн цагт бол уралдаан тэмцээн зохион байгуулчих зориулалтын талбай байдаггүй. Тиймээс хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг өсч хүмүүжих нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс Баянзүрх дүүрэгт энэхүү хөлбөмбөгийн талбайг барихаар болсон юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ