
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн наадам зохион байгуулагдах гэж байна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадам "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан эх орон тусгаар тогтнол, эх үрсийн элбэрлийн сэдвээр бичигдсэн бүтээлүүдийг шалгаруулах аж.
Наадмын тэргүүн байрын шагнал нэг сая төгрөг, дэд байр 800 мянга бол гуравдугаар байрын эзэн 500 мянган төгрөгийн шагнал гардана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ