Үндэсний бөхчүүд сумочдыг илүүрхлээ

img

“Их монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт Монгол бөхийн өргөөнөө амжилттай болж өндөрлөлөө. Тус сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт урлаг, спортынхон  өрсөлдсөн бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд хоорондоо өрсөлдсөн юм.Энэхүү тоглолтооос олсон орлогоороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 20 сая  төгрөгийн  тоног төхөөрөмж бэлэглсэн бол хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 1000 хүүхдэд “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл гардуулсан юм. Тус тэмцээний бас нэгэн чимэг нь МУГЖ Д.Жаргалсайхан байсан бөгөөд тус тэмцээнийг нээж “Тамирчны алдар дуугаар эхлүүлсэн нь олон хүний тэр дундаа Мөнхбат аваргын сэтгэлийг догдлуулж уйлуулж чадсан юм. Тус тоглолтын ивээн тэтгэгчээр Хакухо сан, Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Мон Лаа” компани, сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын үүсгэн байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ууд хамтран амжилттай зохион байгууллаа. Хакухо М. Даваажаргалаар ахлуулсан сумочдын багт озэки Харумафүжи Д.Бямбадорж, какурюү М.Ананд, кёкютенхо Н.Цэвэгням  Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасекүрюү Дашням нарын тэргүүтэй сумочид багтсан бол тэдний өрсөлдөгчөөр үндэсний бөхчүүдийн багт Даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд байлаа. Ийнхүү дэвжээн дээр болон зүлэг ногоон талбайд уран мэхийг гайхуулан барилддаг бөхчүүд нэгэн оройг сагсан бөмбөгийн талбайд өнгөрүүллээ. Кёкүтэнхо Н.Цэвэгням тоглолтын өмнө “сагс тоглохдоо ч муу даа” хэмээн инээмсэглэж байсан ч шаггүй сагсчин болохоо энэ удаагийн тэмцээнээрээ харуулж чадсан юм. Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал 2005 анх тус тэмцээнийг зохион байгуулж байхад анхны тэмцээндээ дөрвөн  оноогоор илүүрхэн ялалт байгуулж байсан бол энэ удаа найман оноогоор хожих болно хэмээн ам гарсан юм. Гэсэн ч 33:18-ын  харьцаатайгаар үндэсний бөхчүүд илт давуугаар хожсон билээ. Тоглолтын дундуур багуудын хооронд олон сонирхолтой тэмцээнүүд явуулж бөхчүүдийн хурд хүч авхаалж самбааг сорьсон олон сонирхолтой тэмцээнүүд явуулж байсан нь үзэгчдэд таалагдсан. Энэ үед сумочид ба үндэсний бөхчүүдийн дунд олс таталтын тэмцээн зохиосон бөгөөд сумочдын баг хүч илүүгээр багтаа ялалт авчирч байлаа. Харин урлаг, спортын холимог оддын тоглолтод олимпийн аварга Н. Түвшинбаяр, Э. Бадар-Ууган, Х.Цагаанбаатар нарын тамирчид болон урлаг нийгмийн салбарын алдартнууд оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсэд нэгэн үдэш нэгдсэн юм. Н.Ариунаа А.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yarmagiin sport tsogtsolbort hiihgui ymar t1 ym be
2012-12-07
zochin:
ho id nariin kist uvdguvch ne macdavid-iinh eum bna shtee mongolchuud brand hereglej surchee
2012-05-28
Ulsiin garid Bayarjavhlang bicheechee setguulchee. Iim hainga handaj bolohgui shdee olon niited hour gej bgaa medeen deer.
2012-05-28
temka goyo bnoooo
2012-05-25
manai zaluuchuud evtei bval huchtei shuu...urlagiinhnii setgel yamar goy yum be
2012-05-25
gunee:
temka tsoomoo uuganaa 3 goy hutulj bna lee
2012-05-25
Iim saihan temzeeniig buhiin urguund hiigeed baihdaa yahabdee... -Humuus ni chiheldeed huls us garaad suuj uzhed hezuu bailaa.. Tuunees temzeenii hubid yriltgui saihan bolson.. Mongolchuud ebtei baihdaaa huchtei gej...:)
2012-05-25
http://chinggis-udgan.blogspot.com/ ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР Тэнгэр заяат Монгорын Газар ивээлт Үнхэрийн Хөх тамгат хүй хамгаалагч Хөх Монголын хаан би Хүн биенд төрөлгүй Хий сүнсэндээ хувилан Эмээлээ элгэндээ авсан Эх өлгийдөө эргэн ирлээ.
2012-05-25
tsas:
kkkkk Gargalsaihn bhdaa yahav dee tuyagiin bichsen shig bichij bai kkkk unshih gej nileen um bolloo
2012-05-25
tsas:
manai zaluuchuud estoi saihan hiimoritoi haragdaj bn
2012-05-25
tuya:
Uuclaarai JARGALSAIHANAAR
2012-05-25
tuya:
Uneheer bahrahmaar gyo haragdaj ba aa. Manai zaluuchuud bugd iim bolchihwol ch.. mon gyo oo. Gargalsaihnaar baharhaj ba
2012-05-25
хамгийн гоё нь Мөнхсайхны зураг байна
2012-05-25