Засаг дарга хяналтын шүүхэд гомдол гаргав
Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад холбогдох хэргийг хоёр шатны шүүхээс хэлэлцэж хоёр жил зургаан сарын хорих ял оноож байсан юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргажээ.Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг авчээ. Гэвч мэргэжлийн экспертүүд үзээд хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн байна.
Мөн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан гэсэн үндэслэлээр шалгагдаж гэм буруу нь шүүхээр тогтоогдсон аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ