Н.Батбаяр: Гарын үсэг зурчихаад дараа нь нялцагнах утгагүй

img

УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа. -АН-ын бүлэг сонгуулийн хуулийн асуудлаар  нэлээд удаан хуралдлаа. МАН-ын  саналыг хүлээж авч байгаа гэсэн атлаа тойрог дээрээ тохиролцохгүй байгаа гэх юм? -Би Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт ороогүй. Гишүүний үүргийн хувьд сүүлийн үед асуудалд оролцох шаардлагатай болсон. Даваа гаригт АН-ын бүлэг энэ талаар хэлэлцээд МАН-ын санал болгож байгаа 48:28 гэсэн хувилбарыг хүлээж авч болох юм, гэхдээ тойргийг жижигрүүлж 48 тойрогтой байна гэвэл зөвшөөрөхгүй гэсэн шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн 26 тойргийг жижигрүүлэх боломжгүй гэсэн байр суурь барьж байгаа гэсэн үг. МАН-ынхан 26 тойргийг 48 болгоод нэг аймгийг хоёр тойрог болгож хуваахыг  зорьж байгаа хэрэг. Бид 76 жижиг тойргийг 26 болгож томруулсан. Одоо түүнийгээ хэрхэвч жижигрүүлж болохгүй. Тиймээс сонгуулийн тойргийн тоо 2008 оныхоор буюу  аймаг болгон нэг, Улаанбаатар зургаа гээд нийтдээ 26 тойрогтой байх нь зүйтэй. Харин АН 26 тойрог дээр 48 мандаттай байя. Хүн амын тооноос хамаараад хэдэн мандаттай байхыг шийдье гэсэн байр суурь барьж байгаа. Үүнийг бүлгийн хоёр гишүүнээс бусад буюу бараг 100 хувийн саналаа дэмжигдсэн. Монголчууд хуваагдаж жижигрэх тусам л хүний л олз болно. Хэдий чинээ эв нэгдэлтэй нэг цул байх нв чухал. Миний хувьд ч үүнийг хамгийн боломжит хувилбар юм болов уу гэж бодож байна даа. -Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Орон нутагт улстөржилт байлгахгүйн тулд орон нутгийнхан Засаг дарга нараа өөрсдөө сонгодог болох саналыг хуулийн төсөлд оруулсан байна лээ? - УИХ-ын дарга захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулахыг үүрэг болгосон юм. Энэ ажлын хэсэг нь 39 хүний бүрэлдэхүүнтэй. Үүний 20 нь УИХ-ын гишүүн. Энэ ажлын хэсэгт голдуу Үндсэн хууль батлалцаж байсан гишүүдийг түүж оруулсан гэх үү дээ. Би энэ тулгуур хуулийг батлалцсан хүний нэг болохоор ажлын хэсэгт орж ажиллалаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг амархан шийддэг зүйл биш.  Журмын тухай хуулийн дагуу УИХ-ын 57 гишүүн дэмжиж, 75 хувийн босгыг давж байж тулгуур хуульд өөрчлөлт оруулдаг болсон. Ердийн хууль бол  хуралд оролцсон гишүүдийн буюу 50 +1 гэсэн саналаар шийдэгддэг. Тэгэхээр жирийн хууль бол 20 УИХ-ын саналаар батлагддаг гэсэн үг. Ер нь Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж бодож байгаа. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зургаан заалт бүхий хуулийн төсөл боловсруулаад байгаа. Үүн дотроос сумын засаг даргыг иргэд өөрсдөө сонгоё гэсэн саналыг би санаачлан төсөлд  оруулсан юм. Монголчууд намаар талцдагаа больё, хүнээ дагаж нэгдцгээе. Хөдөө орон нутагт намчирхах байдал хэтийдлээ. Намаар талцаад байгаа нь  хүмүүсийн буруу биш. Харин Орон нутгийн тухай хуульд орон нутгийн сонгуульд намууд нэр дэвшиж оролцоно гээд заасан байдаг учраас хүссэн, хүсээгүй намаар хуваагдаж байна. Үүнийг болиод иргэд нь өөрсдөө намгүйгээр   сумынхаа удирдлагыг сонгодог тогтолцоонд шилжье гэж байгаа юм. Одоо бол сумын засаг даргыг сонгохдоо иргэдийн хурлаас нэр дэвшүүлж аймгийн засаг дарга томилдог. Үүнийг болиод иргэдийн хурлаар дамжуулахгүй  бүх нийтийн сонгуулиар шууд сонгодог болоё.  Сумын засаг дарга гэдэг төрийг төлөөлж байгаа анхан шатны нэгжийн дарга. Нам үүнд нь оролцох хэрэггүй. Тиймээс Үндсэн хуульд ингэж тусгаад  дагалдуулж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд ч өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Ийм зохицуулалт хийвэл орон нутагт хүмүүс намаар талцахаа  болино. Нэг сум ойролцоогоор 3000-5000 хүн амтай. Орон нутгаа аваад явчих, нутгаа гэсэн сэтгэлтэй, боловсролтой хүнийг түмэн олон нүдийг нь олоод сонгож чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ. Би хаврын чуулганы завсарлагаанаар Архангай аймагт ажилласан. Мөн өөр аймгийн ч олон хүмүүстэй уулзлаа. Миний дэвшүүлсэн  саналыг тойргийн сонгогчид маань , олон ч иргэн дэмжиж, намчирхдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэж байна лээ. Одоо Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барихаар бэлдэж байна.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөс бусад  дагалдах хуулийн төслүүдийг  нь энэ долоо хоногтоо багтаан өргөн барих гэж байгаа. -Улс төрийн намуудын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ. Намыг гишүүнчлэлгүй болгоно гэсэн үг үү? -Тэгж ойлгож болно. Хатуу гишүүнчлэлгүй болгоно. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 7.1-д  сонгуульд нам, эвсэл нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг авч хаяна гэсэн үг. Тэгээд иргэн өөрийнхөө нэрийг дэвшүүлэхээр орон нутагт намын оролцоо хэрэггүй.  Орон нутагт намын оролцоо байхгүй болохоор суманд намын хэрэгцээ шаардлага ч  байхгүй болно. Дээрээс нь төрийн албаны тухай хуульд  төрийн албан хаагч намаас түтгэлзэнэ гэсэн байдаг. Түүнийг нь болиулаад нам бус болгохоор хуулийн төсөл боловсруулаад өргөн барих гэж байна. Намаар дамжиж албан тушаалд хүрдгийг больё. Чадалтай аавын хүү, ээжийн охин  нь  оюун ухаан, ур чадвараа өрсөлдөж төр, түмэндээ зүтгэх хаалгыг нь нээж өгье. Танай, манай нам гэж хуваагдагийг л болиулах хэрэгтэй. Товчхоноор хэлбэл, монголчууд намаар хуваагдахаа больё гэж байгаа хэрэг. -Таны яриад байгаа бүх зүйл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж л хэрэгжих үндэстэй. Гэвч дэмжлэг тааруу байгаа юм биш үү? -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь парламентыг 99 гишүүнтэй болгох, Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гээд зургаан заалттай байгаа. Үүнтэй санал нийлэх, нийлэхгүй ч хүн олон байна. Тиймээс зарчмын нэг санал гаргаад байгаа. -Ямар санал гэж? -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  зургаан заалттай хуулийн төслөө  тэр чигээр нь өргөн барихаа больё. УИХ-аар асуудлаа шийдүүлэх учир дэмжлэг авах, шийдүүлэх зүйлээ л өргөн барья. Шийдэж чадахгүй асуудлыг оруулаад  яах юм бэ. Бусад орны ч туршлагыг судалсан.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан заалт нэг бүрээр нь УИХ-ын гишүүдээр “Та энэ саналыг  дэмжиж байна уу” гээд гарын үсэг зуруулахаар бэлдэж байна.  Жишээлбэл, сумын засаг даргыг ард иргэд шууд сонгодог болохыг дэмжиж байна уу гээд заалт тус бүрээр танилцуулж дэмжиж байгаа  эсэхийг нь асуухаар бэлтгэж байна. Тэгээд гарын үсэг зуруулаад 57-оос дээш гишүүний дэмжлэг авсан   саналыг нь тусгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төсөлөө өргөн барья. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө батлах боломж бүрдэнэ. Харин 57 гишүүний саналыг авч чадахгүй байгаа саналыг төсөлд тусгаж  өргөн барихаа больё. Энэ долоо хоногоос эхлээд гишүүдээр гарын үсэг зуруулж эхлэх гэж байна. Өдрийн сайныг хараад байна. Мордохын хазгай болчихмооргүй байна. Тэгээд бас ингэж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж шийдүүлэх нь зөв үү, буруу юу гээд ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаа. Олон түмэн орон нутагт хэт улстөржиж, намаар талцахыг зогсоохыг дэмжих байх гэдэгт найдаж байна. -Засгийн газар, Рио тинто, Айвенхоу майнз компанитай хамтсарсан мэдэгдэл гарахад та хамгийн ихээр бухимдсан? -УИХ-ын гишүүд УИХ-ын 57 дугаар тогтоолыг л биелүүл гэж шаардсан. Өөр зүйл шаардаагүй. Энэ тогтоол нь  Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр. Үүнийг Засгийн газар үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Гэтэл үүнийг биелүүлэхгүй гэж гадын компанитай нийлж мэдэгдэл  хийнэ гэдэг Монголын хуулийг  уландаа гишгэж байгаа хэрэг.  Энэ бол гэмт хэрэг. Тэр дундаа Ерөнхий сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхгүйгээр өөрөө дангаараа шийдсэн нь байж болшгүй явдал. Монголын сүүлийн 100 жилийн түүхэнд ийм явдал болж байгаагүй. Монгол төрийнхөө, түмнийхээ эсрэг Засгийн газрын тэргүүн нь гадаадын хувийн компанитай хамтарч мэдэгдэл хийсэн түүх байхгүй. Үндсэн хуульд “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж төрийн хуулийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэж заасан байдаг юм. Энэ заалтаа ч  зөрчиж байна. Бид УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравт заасан  анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа Оюу толгойн Монголын талын хувь эзэмшлийг 50 хувьд хүргэ гээд тодорхой заасан байгаа. Энэ нь  Батбаяр гэдэг хүний эсвэл 20 гишүүний шийдсэн зүйл биш, Монголын төрийн гаргасан шийдвэр юм шүү. Гэтэл Засгийн газар гэрээ байгуулахдаа 30 жилийн дараа хувь эзэмшлийн асуудлыг ярьж болох гэж оруулсан. Хувь эзэмшлийг 30 жилийн дараа ярилцана гэсэн заалт, зохицуулалт Монголын ямарч хуульд байхгүй.  Ашигт малтмалын тухай хуульд гэрээний  хугацааг 30 жил гэж заасан байдгаас биш хувь эзэмшилтэй холбоотойгоор хугацаа заасан заалт байхгүй гэдгийг баттай хэлж чадна. -Гишүүд дэмжсэн хэрнээ хуралдаан дээр санал хураахад эсрэг кноп дарвал яах вэ? -Тухайн асуудалтай танилцаад гарын үсэг нэгэнт зурсан бол эзэн болох хэрэгтэй. Тэгэхгүй гарын үсэг зурчихаад сүүлд нь  янз бүрийн асуудал гарахаар би тийм ч биш гэж хоёрын хооронд нялцагнах нь утгагүй хэрэг. Гарыг нь хүлж, барьж байгаад зуруулсан биш дээ. -Өмнөх асуудлуудаас болж та ийм хашир хандаж байна уу? -Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол  гэсэн  монголчуудын хэлэх дуртай үг байдаг биз дээ. -Оюутолгойн гэрээг 57 дугаар тогтоолтой нийцүүлж сайжруул гэсэн шаардлагыг таны нэртэй бланк дээр үйлдсэн.  Тэгэхээр таныг толгойлж байна гэж ойлгож болох уу? -Асуудлыг яаж харахаас шалтгаалах байлгүй. Миний нэртэй бланк дээр гарын үсэг зурсан болохоор тэгж ойлгож болох л юм\инээв\ -Шаардлагын хариу хангалтгүй, хамтарсан мэдэгдэл гарсан болохоор одоо Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барих гэж байна уу? -Цаг нь болохоор мэдээлье. Болоогүй байгаа зүйлийг урьдчилж ярих сонирхол алга. -Энэ өргөх бичигт чинь гарын үсгээ зурах гишүүдийн тоо улам цөөрөөд байгаа гэсэн үнэн үү? -Тийм зүйл байхгүй ээ. -Одоогоор хэдэн гишүүн гарын үсгээ зураад байгаа юм бэ? -Удахгүй өргөн барина. Тэр үед л хараарай. -Засгийн газрыг танхимаар нь огцруулахад УИХ-ын гишүүдийн 19 нь нэгдсэн байх ёстой. Ерөнхий сайд дээр энэ хуулийн заалт үйлчлэх үү? -Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 6 заалтад  УИХ-ын онц бүрэн эрх гэсэн хэсэгт  “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хуульд зааснаар УИХ-д ажлаа ажлаа шууд тайлагнадаг, бусад байгууллагыг өөрчлөх,  томилох, огцруулах эрхтэй” гэсэн байгаа. Энэ заалтыг үндэслээд УИХ-ын тухай хуульд Гишүүний бүрэн эрх гэсэн хэсэгт “УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтанг  эргүүлэн татах, огцруулах эрхтэй” гэж заасан байгаа. Дагалдаад УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газар , Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ” гэсэн байдаг. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайдыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг холбогдох байнгын хороод долоо хоногийн хугацаанд хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана гэсэн байгаа. Харин  Үндсэн хуульд “Засгийн газар  Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ” гэж заасан. Тэгэхээр Засгийн газрыг огцруулахаар бол 19 гишүүн гарын үсгээ зурсан байж хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Ерөнхий сайдыг УИХ-ын нэг гишүүн  ч огцруулах бичиг өргөн барибал хэлэлцэх ёстой гэсэн хуулийн гаргалгаа гарч ирж байгаа биз дээ. Үүний дагуу бид асуудлыг тавина.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bilegee:
Batbayar shig zaluus mongold heregtei bn Mon Temvvjin shig Bi ene 2 hvniig mash sain toriin tvsheed gej boddog Ene 2 shig hvmvvsiig daguulaad bolovsroltoi tord ajillaj avilga avch bgaagvi zaluusig UIH-d oruulj ireh heregtei
2012-05-15
zochin:
manai ar hangainhan chamd huurtaj bolson doo.hun chanar muutai hudalch,uudgui novsh,tstserleg sumand yu hiine gej,yu amallaa daa.manai ar hangaigaas garsan gurvan hudalch mangaruud
2012-03-23
zochin:
heree hereeniihee hariig gaihav gegcheer sogtuu batbayar mini bolio boli.namhuul shig,end tend uschee l uls turch mongol hunii noyon nuruugui tavitargui amitan ahij songogdohii chini harnaa chamaig,hezee iim ym yaridag boltsiin bee gamshig mini
2012-03-23
Demjdeg shuu Batbayar gishuun manai parlamentad heregtei hun! Mongol tsustai er hun iim omgolon, shudarga bdag. Hujaa tsustai humuus bol ehleed ooriigoo daraa ni haltar mongonii shunal avgai huuhdee l bodno. Tsus ni tiim. Ene Selengiin heden gishuun uhaan bodol, tsarai zus neg l bishee!!!! Biye ni Mongold, zurh setgel ni shar mornoos uragsh l bgaad bgaa yum.
2011-12-14
манай 76-ийн ядаж 16 нь батбаяр шиг байхын бол харин засаглал дэгэнд орох байх
2011-10-21
нэг заалт нь нөгөөгөө үгүйсгэсэн субъект нь аль ч цоорхойгоор нь ороод аргалчих ийм л үндсэн хууль даа манай үндсэн хууль
2011-10-21
Тиймээ түүний хэлж байгаа бүгд үнэн, Монголын ард түмнийхээ эд эс болсон би туйлын эхээр дэмжиж байна .
2011-10-19
Батболд ерөнхий сайд болсноосо хойш зөвхөн хувийн баяжих ажлаа хийлээ огцруул. 5 толгойг хувааж ухаа худгийг өөртөө авла. Бороо голдтой адил,оюутолгойн алдааг зассангүй фрийдладтай найз боллоо
2011-10-19
хууль хэрэгжүүлдэггүй ЗГ,ерөнхий сайд гэж бж болохгүй. энэ байдлаараа бол 20-иос бусад гишүүд ЗГ фрийдландд үйлчилж байна
2011-10-19
Дэмжиж байна. УИХ хууль батлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих,Гэтэл 57-р тогтоолыг хэрэгжүүлээгүй ЗГ нь давраад хөрөнгө оруулагчтай хамтарч тогтоолыг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэлхийгээд сууж бхад. 20-оос бусад УИХ-ын гишүүд бол ЗГ-тайгаа адилхан Фрийдланд эрх ашгийг хамгаалагч болсон бна
2011-10-19
Ok demjij b.a
2011-10-19
Батбаяраа дэмжиж байна. Одоо тэмцэх хэрэгтэй. Засгийн газрыг огцруулахгүй гэж Сү Батболдын нохойн гөлөгнүүд болох Эх орноосоо урвагчид ярьж байна лээ. Та бүхний ард Монголын ард түмэн байгаа шүү. Шударга үнэн хэзээд ялдаг
2011-10-19
demjij ba hundeldeg shuu
2011-10-19
Demjij bna. Tegeed hii l dee. Odoo byr byh hyn MAH-aas aih um. Ard tumen Tanii ard shyy. Zorigtoi bai. Bid sain muug yalgaj salgana!!!
2011-10-19
H.,BATBAYR -n tvmen zov MAH <AH -dotor bga xeseg bvleg novshinuudiin esreg tantai xamt temtcexed belen bn ,,SV BATBOLD<<ZORIGT <BAYRTCOGT<GANSVX metiin urvagchdiin ner tor ,udam ugsaag mongoliin gazar shoroonoos zailuul ex ornoo tceverlex tcag bolson
2011-10-19
Хаха Согтоож байгаад зуруулсан биз дээ хаха Өөрөө хэвлэлийн бага хуралд Оюунтолгой гээд ам нь татаад согтуу байсан биз дээ хаха
2011-10-19
zuvuu zuv demjij b.na
2011-10-19
Энэ хүн өөрийг нь АН ен хүмүүс жинхэнэ гамшиг гэж дуудагийг мэддэг болов уу
2011-10-19