"Дээлээ нөмөрсөн" ноёдууд

img

Хуулийн байгууллагад авлигын хэргээр ар араасаа аавын хаалга татахаар шалгагдаж буй арав гаруй ноёд бий. Тэдний түрүүч шүүхээс ял сонсч эхэллээ.  Эрхэм засаг дарга нар хэн нь хэдэн жилийн хоригдох болсныг  эргэн сануулья.                                    Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнхөд таван жил өгөв

Албан тушаалын хэргээр  хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй засаг ноёдоос хамгийн түрүүнд  Говьсүмбэр аймгийн  Засаг дарга Ж.Баянмөнх “дээлээ нөмөрлөө”. Ноёны зөөлөн сэнтийгээс хар гэрт суусан  Ж.Баянмөнхийг хуулийн байгууллагаас албан тушаалын хэрэгт сэжиглэснээс хойш нэг жилийн дараа хэргийг нь хоёр шатны шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцон таван жилийн хорих ялыг оноосон юм.

Түүнийг “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өвөрмонгол найздаа бэлэглэж их хэмжээний авлига авсан гэх бор шувуу олны дунд нисч эхэлсэн. Тэрхүү үг яван явсаар АТГ-ын хаалгыг татахад хүргэсэн юм. Эх сурвалжийн хэлснээр  Ж.Баянмөнх “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх мэдээлэл бий.

Тэрбээр Улаан­баатар хотод хоёр байртай. Жилдээ 100 саяын орлоготой, түүнчлэн ямар ч дуудлага худалдаагүйгээр өөрийн эзэмшилд авсан долоон газартай. Аймагтаа нэг байрны ор­цыг нь авч 2, 3, 4 дүгээр давх­рын гурван айлын байрыг нэгтгэн хоёр хүүдээ өгсөн  зэрэг  гэм буруу нь шүүхээр тогтоогдсон аж.  Авлига хээл хахуулийн хэргээр шүүгдсэн эрхэм ноёныг эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-т зааснаар яллагдагчаар татан шүүсэн юм.

                               Увсын Засаг дарга Э.Цасчихэр гурван жил хоригдоно

Төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт  гэм буруугаа шүүлгэсэн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг гурван жил “хар гэрт” сууна.  Түүнийг тус аймагт өнгөрсөн онд барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 м гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг авсан хэрэгт анх шалгаж эхэлсэн билээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж эхэлсэн билээ.

Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан юм.

 Улмаар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгож байв. Анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон Э.Цасчихэр  шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн

                   Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат хоёр жил дөрвөн сар “аавынд” сууна

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат хууль бус үйлдлээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэдэн сар шалгуулж эцэст нь Баянзүрх дүүргийн шүүхээс 2.4 жилийн хорих ял авсан юм. Тэрбээр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруу нь шүүхээр тогтоогджээ. Тодруулбал, тус аймгийн Засаг асан Д.Оюунбат нь таван тэрбумын өртөгтэй цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг авсан ч гурван тэрбумыг тоншсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл түүний босгосон цэнгэлдэх хүрээлэнг мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн аж. Түүнчлэн аймагтаа “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Д.Оюунбаттай үгсэн хуйвалдаж тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг хууль зөрчсөн үйлдлээ шүүлгэсэн юм.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

undraa:
shudrag ym gj bdgu bolshon bolohoor l hund yl awah neg ni awahgu bgan mongoliin huuli 3 honog gj huuli uilchilj bn uu bayn chineeleg ner hundtei humuust ni huuli bag uilchilj arduudad ni bag uilchleh ym daa mongolchuudaa. deeds ch tolgoigoo olj bj doodos ni holoo olno gdg bizde. tolgoi ni biyee zahirahgu bhaar biy ni yj tolgoigoo zahirah ym be te. BI ITGEDEG MONGOL OROND MINI SAIHAN AMIDRAL IRNE GJ. ene bol mongol egel jiriin negen busguin bodol blaa. mongoliin ireeduin sain saihnii toloo uragshaa mongolchuudaa
2012-10-02
harin tii ardiin jujigching hurdan yavuulaachee
2012-05-29
Haha chi goe helsen shu tegeed daraa ni etseg ni yavna genuu haha
2012-05-29
mjl:
bugded ni yamar baga yal ogdog yum huuli hatuu baih heregtei bn
2012-05-29
зочин:
Элбэгдоржийн ээлж ирэх бий
2012-05-28
Khukh chono:
Notolgoo buhii medeelel bn... KOICA, Zasgiin gazar 2-iin hoorond baiguulsan geree oldohgui bn uu? Ikh l nuuts geree yum biz dee. Ter gereeg n' harchihval ch buh yum todorhoi boloh biz ee.
2012-05-27
KJKJH9:
ХАРИН ТИЙМЭЭ, ЯПОНЧУУДАД ӨГЧИХСӨН БОЛ ТЭДНҮҮДИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ ЯАЖ АЛАЛДАХЫГ ХАРААД ИНЭЭЖ СУУХГҮЙ ЮУ, ХИ ХИ ХИ
2012-05-26
Шалгах хэрэгтэй:
Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ Буянгийн ЖАРГАСАЙХАНГ Марубений хэргээр шалгах гэнэ
2012-05-26
Umnugoviin Badraa yag.d shalgagdhgui bna
2012-05-26
иргэн:
Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд 330 мянган га газраа Солонгост зарсан уу 2012.05.24 Анх 2011 оны 3 сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х. Мөнх гэдэг сэтгүүлч бичсэнийг уншсан юм. Tэр нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Нийтлэлийн төгсгөлд үйл явдал хэрхэн өрнөхийг анхаарахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ. Саяхнаас энэ талаар дахин бичих болсон тул сонирхож, Солонгосын сонин хэвлэлээс нягталж үзлээ. Гэтэл Монголоос 270.000 га биш 330.000 га газaр, бас түрээсэлсэн биш худалдаж авсан тухай бичсэн байх юм. Тухайлбал, 2011 оны 3 сарын 11-ний “Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэдэг гарчигтай мэдээ гарсан байна. Дэлгэрэнгүй мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гээд Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нарын зургийг тавьжээ. Уншигч та газрын хэмжээг андуурсан байна гэж намайг буруутгахаа түр азна. Өмнө нь Монгол сониноос 270.000 га газар түрээслэх тухай уншсан болохоор чухам ямар учраас газрын хэмжээ 30 мянга болтлоо буурсны учрыг тайлахыг би оролдлоо. Эхлээд Монголчууд бидний хэрэглэж заншаагүй нэгж болох акр гэгчийг га болгон хувиргаж үзэхэд 816,880 акр = 330 мянга 579 га болж байв (манайхан бутархай тоонд, харин гадныхан мянгын дараа таслал тавьдаг учиртайг энд анзаарна уу). Тооцохдоо интернэт дээрx хөрвүүлэгч программыг ашигласан юм. Та нар ч гэсэн бас нягтлаарай. Мөн “Korea IT Times” сонины 2011 оны 3 сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбүм пянг (Солонгочуудын хэмждэг нэгж, 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) хэмжээтэй газар худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ олдлоо. Дурьдсан 1 тэрбум пянг дахин га- д хөрвүүлж шалгаxaд 330 мянга 600 га гарч байна. Түүнчлэн, Future Directions International хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон эх сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж баталгаажууллаа. Чухам ямар учраас 330 мянгыг 30 мянга болгож нэг тэг алдаж бичсэнийг уншигч бүр дор бүрнээ болгооно биз. Ямартаа ч, Монголчуудын хувьд пянг, акр гэдэг нь ойлгомжгүй байдаг шиг Солонгосчууд га (гектар) гэдгийг мэддэггүй болохоор Солонгос сонинд ийнхүү алдаж бичсэн нь Монголчуудыг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байсан yy гэсэн хар төрөх юм. Ингэхэд ер нь 330 мянга 600 га газар гэдэг хэр том юм бэ? Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж үү? Газар ямар үнэтэй вэ? Газрын худалдаа ярихаар хүмүүс газар чухам ямар үнэ ханштай байдгийг сонирхож болох юм. Солонгосчууд мэдээндээ Монголоос газрыг ямар үнээр худалдаж авснаа бичсэнгүй. Тиймээс газрын үнэ ханшийг бяцхан судалснаа та бүхэнд толилуулья. Баримт 1: Солонгосчууд аль эрт 1978 онд Аргентины нийслэлээс 1000 км зайд орших 20 мянга 894 га тал газрыг тухайн үед 2 сая 115 мянган ам. доллараар худалдаж авсан тухай баримт олж үзлээ. Тус газрыг Парк Чунг-Хий эрх барьж байх үед Гадаад Хэрэг, Худалдааны Яамны харьяа Солонгосын Олон Улсын Хөгжлийн корпораци (шинэ нэр нь KOICA буюу Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) худалдаж авсан байна. Тухайн үедээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байрлах Аргентин руу 300 тариаланч явуулж Солонгос тосгон маягийн юм байгуулна гэж төлөвлөж байсан ч амжилтад хүрсэнгүй. Худалдаж авсны дараахан л цагаачдын эхний хэсэг очиж шар будаа, хөвөн, шош зэргийг тариалаад ургац авч чадaагүй байна. Учир нь тэр газар зундаа 40 гарч халдаг, өвөлдөө маш хүйтэн, хур тунадас ихтэйгээс гадна хөрс нь хужиртай тул газар тариаланд тохирохгүй байсан гэдэг. Эндээс үзвэл, тухайн үед 1 га газрыг 101 ам. доллараар худалдан авсан ажээ. Баримт 2: 2009 оны 11 сарын 19-ний Солонгосын өдөр тутмын “JoongAng Daily” сонинд Өмнөд Чангчены 16 мал аж ахуй эрхлэгч тус бүр 100 сая вонг нийлүүлээд Камбожид 474 га газар худалдан авсан тухай өгүүлжээ. Сонинд газрыг худалдаж авсан үнийг тайлбарлахдаа 3.3. ам дөрвөлжин метр буюу 1 пянг газaр ойролцоогоор 200 воны үнэтэй байсан гэсэн байна. (Камбожийн хуулиар гадны иргэдэд газар эзэмшихийг зөвшөөрдөггүй тул хувь нийлүүлсэн мөнгөний ихээхэн хэсэг нь хамтарсан компани байгуулах зэрэг бусад зардалд явсан байх гэж би хувьдаа таамаглаж байгаа юм). Солонгосчууд ийнхүү худалдаж авсан газартаа эрдэнэ шиш тариx нь гадаад орноос худалдаж авснаас 20 хувиар хямд тусна гэж тооцoж байгаа ажээ. Газрын үнийг тооцвол 474 га газрыг 287сая орчим вон буюу 261 мянган ам доллараар худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, 1 га газар 550 орчим ам. доллар болжээ. Харин анх нийлүүлсэн 16Ч100 сая вонгоор тооцвол 1 га газар худалдан авахад 3000 гаруй ам. доллар зарцуулсан болж таарч байна. Ямартаа ч Аргентинд газар авч байсан үеийнхтэй харьцуулбал газрын үнэ сүүлийн 40 жилийн дотор нилээдгүй өссөн нь илэрхий. Баримт 3: 2009 оны 5 сард “The Economist” сэтгүүлд энэ талаар сонирхолтой тоо баримт дурьджээ. АНУ-ын нийслэлд байрладаг Олон Улсын Хүнсий бодлого судлалын хүрээлэнгийн тооцоогоор 2006-2009 оны хооронд буурай хөгжилтэй орнуудын газар нутагт гадныхан санаархах нь нэмэгдэж, улмаар 15-20 сая га тариалангийн газрыг гадныхан өмчлүүлөх талаар гэрээ хэлэлцээр хийгдэж, үйл ажиллагаа явагдсан ажээ. Газрын үнэ ханшийг хамгийн хямдаар бодож үзэхэд эдгээр хэлэлцээрийн нийт дүн 20-30 тэрбум ам. доллар байна гэсэн тооцоо ч гарч. Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээ баримтад тулгуурлан тооцож үзвэл 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар боджээ. Тэгвэл Монгол улсын хамгийн үржил шимтэй газар тариалангийн нутаг Халх голын сав орчмын 330 мянга 600 га буюу 1 тэрбум пянг талбайтай газар ямар үнэтэй байх вэ??? Солонгосчууд ямар учраас газaр худалдаж авах болов? Өмнөд Солонгос нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас зөөдөг мөн газар нутгийнхаа дөнгөж 17 хувь дээр газар тариалан эрхэлдэг тул хоол хүнсний хангамжийн ноцтой асуудалтай улс оронд тооцогддог. Тиймээс ч хүнснийхээ үйлдвэрлэлийг бэхжүүлэх, гадаадад өөрийн хүнс үйлдвэрлэдэг баазтай болохыг эртнээс сонирхож иржээ. 2007-2008 оны хүнсний хямралд өртсөн Өмнөд Солонгос сургамжийг тусган авч, Суданaac 690 мянган га газар худалдаж авсaн байна. 2008 онд Солонгосын Daewoo корпораци Мадагаскараас 1.3 сая га газар буюу тус арлын үржил шимтэй газрын тал хувийг 99 жилийн хугацаатайгаар асар хямдаар түрээслэх гэж сэмхэн оролдсoныг нутгийн ард иргэд эсэргүүцэн боссоноор 100 гаруй хүн амь үрэгдсэн ноцтой тэмцэл өрнөсөн билээ. Улмаар төрийн эргэлт гарч, гадныхантай нууц хуйвалдсан ерөнхийлөгч Марк Раваломананаг огцруулсан юм. Мадагаскарын шинэ ерөнхийлөгч сонгогдмогцоо тус улсын газар нутгийг түрээслэх, худалдах асуудал нь үндсэн хуулийг зөрчсөн хэрэг гээд, хэрэвзээ ингэх шаардлага гарвал үндсэн хуулиа өөрчилж, ард түмэнтэйгээ хэлэлцэх болно хэмээн зарлаж, газар түрээслэх гэрээг цуцалсан түүхтэй билээ.Дэлхий нийтийн чиг хандлага ямар байна? Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар дэлхийн хүн ам жилд 80 саяар нэмэгдэж буй тул тун удахгүй манай гариг хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангаж дийлэхгүй бoлох юм байна. Тухайлбал, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбyм давах төлөвтэй бөгөөд тэдний дийлэнхи нь хөгжиж буй орнуудад амьдрах юм. Тэр үед xүнсний хэрэгцээ одооныхоос 2 дахин өсөх бa хүнсний үйлдвэрлэл энэ их хэрэгцээг хангаж чадахгүй нь тодорхой болжээ. Саяхан Oлон Улсын Усны Mенежментийн Xүрээлэнгээс 2050 он гэхэд дэлхийн ус хомсдож, 7 тэрбум хүнд усны хүрэлцээ тааруу болох төлөвтэйгээс 2 тэрбум гаруй хүн усны гачигдал хомсдолд туйлын хүндээр нэрвэгдэнэ гэж мэдэгдсэн байна. Дээрээс нь үржил шимтэй тариалангийн газрын доройтол (өнөөдөр 25 хувийг нь дахин ашиглах боломжгүй болсон), хоол хүнсэн дэх бичил элементийн хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон асуудал давхцах аж. Түүнчлэн нүүрс төрөгчийн давхар исэл (CO2), дэлхийн дулаарлын нөлөө, мөн усанд угаагдсан химийн бордоо, үйлдвэрийн бохир ус цутгасны улмаас далайн амьдрал аажмаар мөхөж байна. Саяхан л гэхэд Фукушимагийн АЦС-ын ослын улмаас олон зуун тонн хорт цацрагтай усыг Номхон далайд юүлсэн билээ. Xүн амын хэт өсөлт, байгаль орчны доройтлын улмаас тариалангийн газар ховордож, нэг хүнд ногдох хэмжээ улам бүр буурч байна. Тухайлбал, Рабобанк хэмээх Дэлхийн хөдөө аж ахуйн санхүүжүүлэгч байгууллагaac 1960 онд нэг хүнд 0.45 га газар ногддог байсан бол 2050 онд гэхэд 0.18 га болтлоо буурна гэсэн тооцоо гаргажээ. Ирээдүйд хүнсний гачигдлаас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, гэмт хэрэг нэмэгдэж, эмх замбараагүй байдал, үймээн бослого гарч, усны хомсдол, өлсгөлөн тохиож, хүн ард асар олноороо дүрвэж, дайн тулаан ч эхэлж болзошгүйг эрдэмтэн судлаачид анхааруулжээ. Дэлхийн улс орнууд бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ? Саяхан болж өнгөрсөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын уулзалтан дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дэлхий нийт хүнсний үнийн өсөлтийг зогсоон барьж үл чадах аваас асар их хор уршиг дагуулахыг тэмдэглээд, 2007-2008 оны хүнсний хямралаас ч хавьгүй дор зүйл учирч болохыг сануулжээ. 2008 онд дэлхийн олон оронд хүнсний гачигдал тохиолдож, будааны хамгийн том үйлдвэрлэгчид болох Тайланд, Вьетнам, Энэтхэг улсын экспорт буурснаас будааны үнэ тэнгэрт хадаж, хэдэн арван оронд үймээн самуун дэгдэж байжээ. Xүнс экспортлогч орнууд экспортоо хязгаарлах бодлого баримтлах болсноор хүнсээ гаднаас зөөдөг улс орнууд бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Зөвхөн Өмнөд Солонгосоор тогтохгүй, Хятад, Япон, Саудын Араб, Кувейт зэрэг улсууд бусад орнуудын газар нутгаас түрээслэх буюу худалдан авч, дотоодын хоол хүнс, био түлш бэлтгэх баазаа байгуулж эхэлжээ. Олон Улсын Хүнcний Бодлого Судлалын Хүрээлэнгээс зарим нэг улс орнууд 2006-2009 онуудад газар нутгаа хэрхэн өргөтгөсөн тухай мэдээллийг хүснэгтээр үзүүлжээ. “Land grab” гэж юу вэ? Үүнтэй зэрэгцэн авилгад идэгдсэн засгийн газартай, ядуу даржин улс орнуудын газар нутгийг нь харийнхан урт хугацаагаар түрээслэх, төр засгийн түшмэдүүдтэй хуйвалдаж сэм аргаар худалдаж авахыг хэлдэг “land grab” буюу орчуулбал “газар булаах” гэдэг хэллэг олон улсад бий болжээ. Бусдын газар нутгийг булааж аваад тариа ногоо тарьж, уугуул нутгийнхан нь өлсөж зовж байхад ургацаа хурааж аваад жишим ч үгүй гадагш зөөхийг ёс суртахуунгүй асуудал, тэр байтугай нео-колоничлолын хэлбэр, хөдөө аж аxуйн империализм гэж үзэх явдал цөөнгүй байна. Иймээс ч энэ нийтлэлд иш татсан гадны эх сурвалжуудад Солонгосчууд Монголын газар нутгаас булаажээ гэж бичсэн ажээ. Газар нутгаа зарах нь Монголчуудад ашигтай юу? Олон улсын хэмжээнд авч үзвэл ийнхүү бусдын газар нутгийг булаах нь хүнс тэжээлийн хомсдлыг тууштай шийдвэрлэxгүй, ердөө л түр зуур амиа аргацаасан арга юм байна. Учир нь гадны хөрөнгө оруулагч нар мөнгөө хурдан эргүүлж олохын тулд газар тариалангийн газрыг маш түрэмгий, xайр гамгүй ашигладаг аж. Газар нутгаа наймаалсан улсын хүн ард нь үгүйрэн ядуурч, өлсгөлөнд нэрвэгдэж, байгаль орчин нь сүйрч, газрын хөрс нь химийн бодисонд хорддог түүхтэй. Харийнхан орон нутгийн ард иргэдийг шинээр өмчилсөн газар нутгаасаа хөөж, шилжин суурьшихыг шаарддаг. Эхэндээ газар нутгаа найр тавин өгсөн эрх мэдэлтнүүд болон худалдан авч буй гадны хөрөнгө оруулагч нар газар нутгаа түрээслэх/наймаалахын ач холбогдлыг дуу нийлүүлэн магтаж, ажлын байр шинээр бий болгоно, үлгэр жишээ аж ахуй байгуулна, орон нутгийн ард иргэдэд тарьж ургуулсан тариа ногооноосоо өгнө гэх авч энэ бүгд нь ард иргэдээс газар нутгийг нь өөрcдийн эрх ашгийг хангахын төлөө булаан авсан үйлдлийн халхавч төдий байдаг аж.Шинжээчдийн бичиж буйгаар энэхүү шинэ колоничлолын гамшигт үр дагавраас болж газар нутгаа алдсан малчид, тариачид зэрэг эрх мэдэлгүй ядуус хамгийн ихээр хохирдог. Гадны хөрөнгө оруулагч нар орон нутгийн эрх баригчид, төр засгийн эрх мэдэлтнүүдийн мөнгөөр худалдаж авсан байдаг тул орон нутгийн ард иргэд хамгаалах хүн, хандах газаргүй болж хүчин мөхөсддөг. Амьжиргааны эх үүсвэрээ алдсан ардууд харийнханд зарцлагдаж, боолын хөдөлмөр эрхлэх эсвэл төрж өссөн нутгаа орхиж явахаас аргагүй байдалд ордог. Английн эрдэмтэн Ама Байни нийтлэлдээ цөхөрсөн тариаланчдын дунд амиа хорлох явдал цөөнгүй гардгийг тэмдэглээд, 1987-2007 онуудад Энэтхэгт явуулсан неолиберал эдийн засгийн шинэчлэлийн улмаас өр зээлд унасан 183 мянган тариачин өөрсдийгөө егүүтгэсэн тухай тоо баримтыг иш татжээ.2011 онд Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс эмхэтгэж гаргасан мэдээ, түүнчлэн дэлхийн хүн ам хоол хүнсээр хэрхэн дутагдаж буйг үзүүлсэн “World Hunger Map” гэгч газрын зургаас үзвэл гунигт дүр зураг тодорно. Монголчууд дотоод гадаадын дайн тулаан, олон жилийн ган гачигт нэрвэгдсэн Африкийн арваад орон болон Боливийн ард түмнээс арай дөнгүүр байдалд буй ч Намиби, Гвиней зэргийн Африкийн бусад орныхон, мөн Узбек, Киргизчүүдээс дор, өлөн зэлмүүн амьдардаг аж. Ойр орчны улс орнуудаас Ардчилсан Солонгос л манайхтай ижил үзүүлэлттэй юм байна. Тооны хэлээр яривал Монголын нийт хүн амын 20-35 хувь нь өлөн зэлмүүн явдаг гэсэн байна. Угтаа бол энэ нь өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт боловч (2006 оны байдлаар Монгол улс нь Африкийн хэдэн орон бас Афганистаны хамтаар 5-р бүлэг улс буюу хүн амынх нь 35-асс дээш хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай гэсэн ангилалд орж байсан билээ) асар их баялагтай, 2 сая гаруйхан хүн амтай улс орныг өлөн байлгаж чадаж буй нь гайхалтай ховор үзэгдэл бололтой (300 мянга орчим хүн гадаадад амьдарч буй тул хамаарахгүй) . Монголын төр засаг юу хийж байна? Олон улсын шинжээчид эдийн засаг, хүнсний хомсдол нүүрлэж буй өнөө цагт газар нутгийг алтнаас ч илүү үнэтэй асар нандин баялaг гэж нэрлэж байхад Монголын эрх баригчид жишиг аж ахуй байгуулах нэрээр үржил шимтэй газар нутгаасаа гаднын улсуудад худалдах, түрээслэх тал дээр онцгой анхаарч бyй бололтой. Гадаадын хэвлэлд хүртэл энэ талаар бичих болжээ. Hэг жишээ гэвэл Энэтхэгийн “India Together” сонинд эрх баригчид хууль тогтоолыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засч найруулдагийг буруушааж, Аргентин, Монгол, Орос гээд олон улсын төрийн түшмэд газар нутгаа гадныханд зарахаар бэлдэж хуулиа засч өөрчилж байна гэжээ. 2010 оны 4 сард Энэтхэгийн “Info Change India News” сонинд мэдээлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой” гээд Пунжаб мужийн тариачдыг Монголд ирж ажиллахыг онцгойлон урьсан. Xарин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т. Бадамжунай Энэтхэгийн газар тариаланчид, хөдөө аж ахуйн компаниудад хандаж Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг санал болгожээ. 2009 оны 7 сард Солонгосын Хойт Генгсанг (Gyeongsang) мужийн засаг захиргаа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төв байгуулсан байна. Улмаар тус төв болон Gaeunpam гэгч Солонгосын хөдөө ах ахуйн компаниар дамжуулан Булган аймгийн нутагт 20 мянган га газрыг Солонгосын тариаланчдад 40 жил ашиглуулахаар тохиролцсон тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Зарим эх сурвалжид 52 мянган га газaр гэсэн ч байна. Мөн Хятадyyд ч Монголын газрыг түрээсээр ашигладаг тухай мэдээ АНУ-ын хэвлэлд гарчээ. Дорнодын тал Халхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Солонгосчууд зарласнаас гадна Австрали, АНУ, Азийн олон мэдээллийн сувгуудаар мэдээлcнийг дээр баримттайгаар гаргаж тавьсан билээ. KOICA- тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны 3-дугаар сарын 10-нд үзэглэсэн ч Монголын засгийн газар хэвлэлээр гарсан шуугианд тайлбар өгөлгүй түдгэлзэж сууна. Солонгос улстай хийсэн газрын наймаа нь Монгол улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуулинд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Хэдхэн жилийн өмнө яг ийм явдлаас болж Мадагаскарын ард түмэн босч, авилгач эрх баригчдаа огцруулсан түүхийг өмнө дурьдсан. Монголд ч ийм түүх давтагдаж болзошгүй болоод байна. Хожмын нэг өдөр харийнхны хялбар олз болохыг нь мэдсэн бол өвөг дээдэс минь Халхын Голын төлөө цусаа урсган дайтаж, амь насаараа хамгаалан авч үлдэх хэрэг байсан гэж үү? Бичсэн: Амарлин
2012-05-26
Khukh chono:
Notolgoo buhii medeelel bn... KOICA, Zasgiin gazar 2-iin hoorond baiguulsan geree oldohgui bn uu? Ikh l nuuts geree yum biz dee. Ter gereeg n' harchihval ch buh yum todorhoi boloh biz ee.
KJKJH9:
ХАРИН ТИЙМЭЭ, ЯПОНЧУУДАД ӨГЧИХСӨН БОЛ ТЭДНҮҮДИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ ЯАЖ АЛАЛДАХЫГ ХАРААД ИНЭЭЖ СУУХГҮЙ ЮУ, ХИ ХИ ХИ
ojin:
MONGOLCHUUDAA BIE BIENIIHEE MUUG BITGII UZ DEE. 1 UDAA IREED BUTSAH AMIDRAL. BITGII SHUNAJ AMIDAR. ERUUL SETGELEETEI AMIDRAAD BUTSVAL BID BUHNII HUUHDUUDDEE HIIJ CHADAH YUM ENE YUM DAA.HEDHEN MONGOL HUMUUS BIE BIENDEE HAIRTAI BAIGAACHEEE. SETGEL UVDUH YUMAA. ENE IDEJ UUGAAD BAIGAA HUMUUS CH TER. END BICHEED BAIGAA HUMUUS CH TER.YANA DAAAAA.
2012-05-26
балдан ах нь байна ааа:
хэдэн зуун саяыг луйвардчихаад 2-3 хан жил шоронд морилдог бол ч би ч гэсэн тэгмээр л байхийм арга замийг хэлэж өгөөч , над туслана уу . нарснаас наранд гарахад луйвардсан хөрөнгө маань өсөж өндийгөөд би ч бас шоронд атгаг санаа элдэв луйварын курс төгсөөд тэгээд зоволтгүйгээр өссөн зоос оо үлдсэн насандаа цацаж барахгүй юуу. та минь ээ над туслаач .арга зам кэлэж өгөөч .плийз аан
2012-05-26
Orhon:
Orhoni dargig ta nar buru oilgod bna . Tcengeldeh hurelen barisan mengiig ni idej usan ged biched bna shu de . Ta nar huni bas heblelinhen ua ch medegui bj huni zoblongor bitgi toglo huni mud ih duralbal zoblon ni uursded chini irne de
2012-05-26
Õýäýí æàðààõàé ë áàéíà ø¿¿ äýý.Òóë íü õ¿÷èðýãäýõã¿é áàéíà óó?Òîì òóëíû õîäîîäíîîñ îëîí æàðààõàé ãàðíà äàà!
2012-05-26
Enhbayriig bushuuhan yvuulya. Tegehgui bol gai ni ulam ihsej, ard tumend noloolj aihtar hor hohirol uchruulna geed minii tologt buugaad bnaa. Tuslaachee.
2012-05-26
harin tii ardiin jujigching hurdan yavuulaachee
yamar baga yal ugdug yum be eeee
2012-05-26
yal n bag bna shuud de arai denduu bgan bna sayhan gar utas hulgailaad 16nastai neg ohin 5jiliin yl avch bsan sanagdaj bna teghed ulsiig ochnoon hohirold oruulchaad 5han jil suugaad bhdaa yhuu de .....
2012-05-26
YUH87:
ERDENETIIN ZAHIRGAA GEJ HEDEN HOGSHIN ELII BALAI OVGOCHVVL EMEEGEER DVVRCHIHSEN DANDA ARHIDAJ BDAG LOLORUUD DAA BOLOVSROL HARIUTSAJ BGAA ARIUNAA GEH HOGSHIN EMEEE GIIN AGSAN TAVIJ BGAA BICHLEG GARCH SHIVSHIG BOLSON SHVVDEE 5 JILIIN OMNO DOODHOO VNLEED TOSOVT GARAA DVRDEG BSAN BOL ODOO ARGA BUYU HAHUUL AVCH HEDEN SURGUUL TSETSERLEGEER ZUGAAGAA GARGAJ SUUGAA ZONOG DOOO
2012-05-26
hbuh:
vhsen ats ene hulgaich 4 ARGIIN TOO MEDEHGVI HACHIN YUM YAHAARAA ZASAG DARGA BOLDOG BNAAA MAN GEECH MONGOLIIG DARLASAN ZALGISAN DEEREMCHID IIM HOG SHAARAAR DVVRSEN YUM BN L DAA TOMCHUUD NI GADAADRUU DVRBEN ZUGTAJ IIMERHVV MALUUDAARAA TUG TAHIJ BGAA YUM SHIVDEE KOMNISTUUD ENE ONOOR TOGSGOL BOLOH BOLTUGAI
2012-05-26
М.энхболд бадамжунай наранхуу
2012-05-26
eldevtei aalz ni hen be
2012-05-25
sss:
Orhony zasag dargiig arai hetruulsen. Ter tsengeldeh barigdaad erdenetchuud bayar naadamaa temdeglesen shuudee. zasag darga tusuv zohiodoggui shdee.
2012-05-25
3o4uH:
ene awilagachidiig tolgoi daraallran barij shorond hataawal taarna
2012-05-25
CErdene Enxbold nariig jaagaad chalgaxgvi baina boon mapu xvmvvc barigdanadaa zob xagartlaa targalaad baigaa um bas zamin tsagdaa ajild oroxdoo tyranxai um baidag 2,3jiliin daraa xybtsac ni yragdaad taxia abch ireed vnemlexee ab geed cyyna daa vnen chvv.
2012-05-25
ATG-xan cain ajillaj baina exleed xamgiin targan ix idceneec ni aabind jbyyl ux xyrald neree ogbol cain chalgaarai ta bvxend amjilt xvceed darga boloxig xvceed baigaa ni nootoi xvmvvciig l chalgaad bai
2012-05-25
Өвөрхангайн засаг ТОГТОХСҮРЭН хаана явна вэ. түүнийг барьж хориоч.
2012-05-25
barivchilah ni ch yahav ee tegeed idsen mungiig ni butsaaj tusuvt tushaaj bgaa ym uu torguuli aldangi gej bdag ym uu saihan huugui mungu ashiglaj, engiin ard nasaaraa hudulmurluud ch olohgui mungu idchiheed 5 jil suugaad bval hyalbarhan mungu olood bgaa ym bish uu
2012-05-25
3 terbumig ideed 3 jil suuna . Tsalintai shorond suugad bgamuu haasha ym be. hohirlig baragduulah talaar ogt bichigdehgui ymaa. ymar undur tsalingaar shorond suuj bnaa ene erhmuud. Sard barag 100 - n say togrogiin tsalintaigaar shorond suuj bh ym.
2012-05-25
zochin:
ulaan hatsart ts.batbayariig udahgui baribchilah ni ee.ar araasaa yablaa shuu
2012-05-25
guest:
arai l baga sanagdaj baina yaliin hemjee ni. tegeed gol ni avilgal avsan hurungu mungiig ni huraah ni bas chuhal shvde
2012-05-25
zochin:
za yavaad 2 bnu 3 jil suuna l biz hamgiin gol ni ter ih idej uusan buh yumiig ni huraaj ulsiin orlogo bolgohod yadgiin hiidgee hiitsen hun il garsan ni l ene bolohoos dansandaa hediig ch buruu argaar olood tsaash ni darsiin bgan hen medlee
2012-05-25
бага л жил өгөөд байна даа улсад учируулсан хохиролыг нь албадан хөдөлмөрөөр дуусгуулах хэрэгтэй
2012-05-25
goyo helsen bank iddeg aalz Chuluunbat
2012-05-25
hubsgul:
hubsgul aimag renchinlhumbe sumiin zasag darga n.batsuur ih mungu iddeg sumiin irgdiig daramtaldag uuru gantshan arhi zardag delguurte busad hund zubshuurul ugdgui dabartsan gar gesen shuu haNDAH GAZAR BNU AVILGALTAI TENTSEH GAZRIN UTAS HEDU HUMUUSE
2012-05-25
etseg aalz n enhbayr,sogtuu aalz n bayr,eh aalz n me enhbold,holboochin aalz n badamjunai,budiluu aalz n bilegt,tag hodoonii aalz n monhbayr, piguurtei aalz n tsolmon,zalhaadag aalz n udwal,ulaidaggui aalz n ulaan,urwagch aalz n enhsaihan yum uu zaluusaa.xa xa xa
2012-05-25
goyo helsen bank iddeg aalz Chuluunbat
Hulgai hiisen hen guai ch bai shorond l baih yostoi bolj bnaaa ingej ene uls ornoo neg tseverleh heregtei, ali hediin bolson shuu sain bna
2012-05-25
Тэгээд дараа нь "эцэг" нь явна. Гоёоо гоё.
2012-05-25
Haha chi goe helsen shu tegeed daraa ni etseg ni yavna genuu haha
цагдаагийн алуурчин генерал, хуруандаа нар 29нд тэгээд араас нь цуварна даа
2012-05-25
Esregeere:
Yal n esregeeree baimaar yum hamgiin ih idsen n hamgiin bag yal avsan baishd
2012-05-25
САНАА ЗОВООД ХЭРЭГГҮЙ ЭЭ. УДАХГҮЙ АРДААС НЬ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙНА
2012-05-25
БУСАД ХУЛГАЙЧ НАР НЬ АРДААС НЬ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2012-05-25