
Их зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас их зохиолчийн ойг угтан уран уншлага болон жүжгийн уралдаан зарласан байна.
Уралдаан сургуулийн насныхны дунд гурван ангиллаар явагдах бөгөөд С.Буяннэмэхийн олны хүртээл болоогүй бүтээл туурвилыг олонд таниулах юм аж. Түүний “Алсыг зорьсон алтан загас” тууж, “Аюулт дайны чимээ”, мөн хүүхдийн 10 гаруй өгүүллэг бас жүжгийн зохиолууд багтжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ