
Фүкүшима АЦС-аас ялгарч байгаа цацраг идэвхит бодисын тархалт Япончуудын санааг зовоож байна. Уг голомтод цацрагийн хэмжээ 10-50 миль/зиверт. 1 зивертээс дээш хэмжээтэй цацраг ялгарвал амь насанд аюултайд тооцдог.
Өнгөрсөн оны 3 сард Японы зүүн хойд эргийн орчим болсон газар хөдлөлтөөс үүссэн цунами далайн эргийн Фүкүшима Дайчи АЦС-ын хөргүүрийн системийг цохиж гэмтээн, улмаар 2 реакторт бага зэрэг цөмийн дэлбэрэлт болсон. Түүнээс хойш цацраг идэвхит бодис алдагдсаар байгаа талаар мэдээлсээр байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар АЦС-орчимд цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс 10 дахин их байгаа юм байна. Цөмийн осол болсны дараа цацрагийн хэмжээ 20-30 км-ийн радиуст 10-50 миль/зиверт байсан. Зиверт нь Шведийн физикч Ролф Максимилан Зивертийн нэрээр нэрлэсэн цацраг идэвхит бодисын амьд биетэд нөлөөлөх тунг хэмждэг хэмжигдэхүүн юм.
1 зиверт цацраг 5.5 хувийн хавдраар өвчлүүлэх магадлалтай байдаг. Мөн 1 зивертээс дээш цацраг ялгарсан бол цацрагийн хордлого авсанд тооцдог байна. Харин нийт япон даяар 0.1-10 миль/зиверт байна.
Японы хөрш орнууд дахь цацрагийн хэмжээ харин 0.1-1 миль/зиверт байна.
Гэсэн ч Фүкүшима муж тэр даяараа аюулын төвшинд байна гэсэн үг юм. Колумбын Их Сургуулийн цацраг идэвхижит бодисын судалгааны эрдэмтэн Дэвид Бреннерын ярьж байгаагаар дээр дурьдсан тоонууд бол эхний жилд тархаж байгаа цацрагийн хэмжээ. Цөмийн урвал доод тал нь 30 жил идэвхитэй явагддаг гэж үзвэл ирэх хэдэн жилд цацрагийн тархалтын хэмжээ нэмэгдэх юм байна. Фүкүшима Дайчи АЦС-ын цөмийн осол нь Украйны Чернобылийн ослыг бодвол цацрагийн алдагдсан хэмжээгээрээ арай бага. Мөн номхон далайтай ойр учир усанд шингэсэн байх магадлалтай.
Харин Чернобылийн цацраг идэвхт бодис хуурай газар бууснаараа илүү хор хөнөөлтэй байсан байна. Гэхдээ далайд шингэсэн цацраг бодис ойр орчмын далай тэнгисийн ус болон экосистемийг хордуулах аюултай юм байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ