
Энэ оны 6 сарын 5-6нд Сугар гариг нар дэлхийн хоорондуур өнгөрч нэг цэг дээр давхцах юм байна. Тиймээс одон орон судлаачид уг үзэгдлийг харахаар бэлтгэж байна.
Сугар гариг 2004 онд тэнхлэгийнхээ хөдөлгөөний дагуу нарны наагуур өнгөрөх үзэгдэл дэлхийгээс харагдсан байна. Энэ үзэгдэл 1639 оноос хойш 6-хан удаа л тохиолджээ.
Лондонгийн Грийнвичийн Рояаль судалгааны төвийн эрдэмтэн, одон орон судлаач Марик Марикийн үзүүлж байгаагаар Сугар гариг нарыг тойрч эргэж байхдаа нар дэлхийн хооронд ордог. Энэ үеэр дэлхийн гадаргуугаас Сугар гаригийг харах боломж олддог. Сугар гариг нартай харьцуулахад маш жижиг харагддаг. Сугар гариг нарны наагуур өнгөрөхдөө удаан буюу нэлээн хэдэн цаг зарцуулдаг. Сугар гариг дэлхий нар 2-ын хооронд орж нэг цэг дээр давхцах энэ үзэгдлийг Ази тив болон Номхон далайгаас сайн харагдах юм байна.
Харин Хойд Америкчууд нар жаргахаас өмнө Сугар гариг дөнгөж нарны гадаргуулуу орж ирж байгааг харж болно. Европ тивийн хувьд нар мандаж байх үед буюу Сугар гариг нарны гадаргуугаас гарч байх үед харах боложтой. Энэ үеэр Өмнөд Америк болон Африкт шөнө болсон байх тул харах боломж олдохгүй юм байна.
18, 19-р зуунд техник технологи сайн хөгжөөгүй байсан. Мөн нарны аймгийг бүрэн сайн судалж чадаагүй байсан тул гаригуудын хөдөлгөөнийг тэр бүр нарийн тогтоож чаддаггүй байжээ. 20-р зуунаас л гаригсын хөдөлгөөнийг нарийн тогтоож чаддаг болсон байна. Сугар гаригийн нарны наагуур өнгөрөх хөдөлгөөнийг харахын тулд зориулалтын шил зүүх хэрэгтэй. Учир нь яг нар луу эгц харах тул хурц гэрэл нүдийг гэмтээх магадлалтай.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ