Алга болсон арван настай хүүхэд олдлоо

img

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Өлзийт багийн иргэн 10 настай эрэгтэй  Б  12 сарын 11-ний 18.00 цагийн орчим айлд мал хотлуулах гэж яваад алга болсон байна. Мэдээллийн дагуу сумаас 40 хүн 4 машин 3 мотоцикльтэй эрлийн бүлэг гарч 12 сарын 12-ний 14.02 цагт Өлзийт багийн “Цагаан дэрсний ам” гэдэг газраас олжээ. Эрлийн баг Б г олоход хөл, гарын хуруунууд хөлдсөн байлаа. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ