
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигдийн авах санал урьдчилсан байдлаар ойролцоо байна. Урьдчилсан санал асуулгаар Обама 48, Ромни 44 хувийн саналтай байна.
Цагаан ордны тэргүүн Барак Обама болон Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни нар сонгуулийн компанит ажилдаа ороод байгаа. Сонгууль дөхөх тусам нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн ширүүсч байна. Тэдний гол өрсөлдөөн Америкийн эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, тэдний мөрийн хөтөлбөр байгаа. Ромни урьдчилсан байдлаар Висконсин мужид 42 Обама 49 хувийн санал аваад байсан. Тиймээс энэ удаад Ромни рейтингээ өсгөхөөр ажиллаж байна. Охайо мужид Обама 48, Ромни 42 хувийн саналтай тус тус явж байна.
2008 оны сонгуульд улаан байж байгаад цэнхэр өнгөтэй болсон буюу Бүгд Найрамдах нам байж байгаад Ардчисан нам болж өөрчлөгдсөн Зүүн эргийн Виржиния мужид Обама 48 Ромни 44 хувийн саналтай байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийддэг бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй байдаг Флорида мужид мөн Обама 48, Ромни 44 буюу 4 хувийн саналаар бага байна.
Гэхдээ Обама ихэнх мужид илүү саналтай байна гэж ойлгож болохгүй. Учир нь өөр нэг судалгааны байгууллагын гаргасан урьдчилсан санал асуулгаар Флорида мужид Ромни 47, Обама 41 хувийн саналтайгаар тэргүүлж байна гэсэн дүн гарсан байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигч 270 электорал санал буюу мандат авах ёстой.
Харин урьдчилсан санал асуулгаар Обама 217 мандат аваад байна. Түүний өндөр санал аваад байгаа цэнхрээр тэмдэглэсэн мужууд бол ардчилсан намын дэмжигч ихтэй эсвэл ерөөсөө л ардчилсан муж. Харин Ромнигийн хувьд 206 мандат аваад байна. Улаанаар тэмдэглэсэн мужууд мөн л Улаан бүгд найрамдахчуудын муж юм.
Нэр дэвшигчид үлдсэн шар өнгөөр тэмдэглэсэн мужуудын төлөө өрсөлдөж байна. Обамаг авч үзвэл одоогоор 217 мандаттай байгаа. Висконсон муж, Охайо, Виржиния мужийг нэмэхэд 258 болж 270 болоход ойрхон болох нь. Дээрээс нь Флорида мужийг нэмэхэд 287 болж ялах магадлалтай байна. Флоридагийн оронд Пенсильванид ялсан ч Обама ялалт байгуулах магадлалтай байна.Тэгэхээр Обама одоохондоо 4 хувиар Ромнигоос илүү байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ