
Испанид эдийн засгийн байдал хүнд хэвээр байгаа ч Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани эрсдлийг эс тооцон Испани дахь үйлдвэрээ өргөжүүлж 700 орчим ажлын байрыг бий болгон,100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж NV200 загварын микроавтобус Барселона хотод угсрахаар болжээ.
Испани дахь Ниссан компанийн салбарын захирал Энди Палмерын ярьж байгаагаар Ниссан компани Испанид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш чанартай автомашин үйлдвэрлэж, худалдан авагчдын дунд нэр хүнд нь өсөөд байгаа. Тиймээс худалдан авагчдын энэ итгэл дээр тулгуурлан микроавтобус үйлдвэрлэх салбараа нээсэн гэжээ.
NV200 нь Лийф нэртэй цахилгаанаар явдаг машины дараа орох байгаль орчинд ээлтэй, 2010 онд оны шилдэг машинаар шалгарч байсан. Мөн энэ оноос Нью-Йоркийн шар таксинд явахаар болсон байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ