Украйны парламентын гишүүд нударга зөрүүлжээ

img

Украйны парламентын гишүүд нударга зөрүүлжээ. Тэд Орос хэлийг үндсэн хэлээ болгох, үгүй эсэх талаар хэлэлцэж байсан ч, мэтгэлцээн маргаан ширүүсч улмаар зодоон болон хувирчээ Өнгөрсөн мягмар гаригт Украйны Рада буюу парламент нутгийн зарим хэсэгт Орос хэлийг үндсэн хэл болгон ашиглах талаар хэлэлцжээ. Энэ үеэр Оросын талыг баримтлагч Украйны ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмжигчид  болон барууны талыг баримтлагч гишүүдийн хооронд маргаан болж, парламентын гишүүд нударга зөрүүлсэн байна. Ерөнхий сайд асан Тимошенкогийн талыг баримтлагчид Украйн улс хэл соёлын хувьд хүчирхэг хөрш ОХУ-аас бүрэн хараат бус байх ёстой гэж үзэж байгаа бол ерөнхийлөгч Виктор Януковичийн талын баримтлагчид Украйны зарим хэсэгт Орос хэлийг үндсэн хэл болгох байр сууртай байгаа юм. Учир нь эмнэлэг, сургууль, шүүх байгууллага зэрэг олон нийтийн үйлчилгээний газрын ихэнх нь Орос хэлээр ярьдаг. Барууны талыг баримтлагч ерөнхийлөгч Янукович ирэх 10 сард болох парламентын сонгуулиас өмнө Украйныг хэл соёлоор нь 2 хуваах гэж байна. Цаашлаад Украйны хэл соёлыг устгах, Орост уусгах гэж байна гэж үзэн хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн байна. Украйн хэл нь Орос хэлтэй адил Слав язгуурын хэлэнд багтдаг ч бага зэрэг ялгаатай, цөөн латин үсэг хэрэглэдэг. Слав язгуур нь Энэтхэг-Европын язгуурын дэд язгуур юм. Дотроо зүүн, баруун болон өмнөд Слав хэл гэж хуваагддаг байна. Украйны хувьд Донецк хот орчим буюу нутгийн зүүн хэсгийн оршин суугчид, мөн өмнөд хэсэгт орших Крым Автономит улсын оршин суугчид Оросоор ярьдаг. Эдгээр оршин суугчид одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмждэг юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Янукович өөрийг нь дэмждэг оршин суугчидтай бүс нутагт Орос хэлийг үндсэн хэл болгож, оноо авч нэр хүндээ өсгөх гэсэн алхам хийж байна гэж сөрөг хүчин үзэж байгаа юм. Парламентын гишүүдийн зодооны үеэр сөрөг хүчний улс төрч Микола Петру толгойдоо гэмтэл аван эмнэлэгт хүргэгджээ. Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zovhin:
bitgii huzaad baigaach.mal mini ee
2012-08-16
Bol:
Orosgui bol Mongol hujaagiin doodoh bolood duusan
2012-05-27
Oros bol Mongolyn huvid jishee avah uls bish.
2012-05-26
augaa !:
Oros oron Mongoliin ard tumend tus bolson ni 80 % us bolson ni 20 % tai baih shuu ! dain gedgiig uzeegui bid ter augaa orniig muulval aldas boloh baih shuu ! Fashizmiin esreg daind 20 say hunee aldsan ch bosood irsen ard tumen shuu ! Bid orostoi terseldvel oroigui aldana shuu !
2012-05-26
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;
2012-05-26
ivan shut up:
Oir toirnyhondoo gai bson orosuud.
2012-05-25
zovhin:
bitgii huzaad baigaach.mal mini ee