
Японы Токио хотноо энэ сарын 26-27-нд эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн явагдах гэж байна. Тэмцээнд 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн шилдэг багууд өрсөлдөхөөр хүрэлцэн очсоны дотор Монгол Улсын шигшээ баг байгаа билээ.
Дөнгөж сая уг Дэлхийн цомын тэмцээний сугалаа явагдаж, манай баг тамирчид "В" хэсэгт Канад, Азербайжан, ОХУ-ын багуудтай өрсөлдөхөөр оноолт таарчээ. Харин "А" хэсэгт Япон, Украин, АНУ, Хятадын хүчтэй багууд халз тулахаар болсон байна. Хэсгийн барилдаанууд маргааш тойргоор явагдаж өндөрлөх бол хэсэгтээ тэргүүлсэн багууд аваргын төлөө, удаалсан багууд хүрэл цомын төлөө ням гаригт хүч үзэх юм.
Монгол улсын баг
48 кг Э.Нарангэрэл, Б.Даваасүрэн
51 кг Д.Отгонцэцэг /2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
55 кг Б.Номин-Эрдэнэ, С.Цэрэнчимэд
59 кг Т.Мөнхтуяа
63 кг С.Батцэцэг /2010 оны Дэлхийн аварга/
67 кг О.Насанбурмаа /2008, 2011 оны ДАШТ-ий хошой хүрэл медальт/
72 кг Б.Одончимэг /2009 оны ДАШТ-ий хүрэл медальт/, Г.Наранчимэг /2010 оны Азийн наадмын аварга/, О.Бурмаа /2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт/
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ