Салхи шуургатай, халуун байна

img

Өнөөдөр нийслэл хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, баруун зүгийн нутгаар 19-24 хэм, говийн нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар 27-32 хэм бусад нутгаар 24-29 хэм дулаан байх нь. Түүнчлэн маргаашдаа ихэнх нутгаар хур тунадасгүй, дулаан байх боловч 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай халуун хуурай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-05-26