
Монголын шинэ үеийн тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан Үндэсний тагнуулын академиас “Аюулгүй байдлын манаанд 90 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна.
Хуралд ТЕГ-ын Тусгай архив, Үндэсний тагнуулын академи, Тагнуул судлалын төв, МУИС-ийн ОУХС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Нийслэлийн прокурорын газар, Олон улс судлалын хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, Цэргийн тагнуулын газар, Стратеги судлалын хүрээлэн, Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны төлөөлөлүүд оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ