
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд яг одоо болж байна. Өдөрлөгт нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Газрын алба, дүүргүүд оролцож иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа юм.
Мөн иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хөнгөлөлттэй үнийн худалдаа, татварын буцаан олголт, ажлын байрны талаархи мэдээллийг тодруулан, артерийн даралт, жин, өндрөө үзүүлэн зөвлөгөө авах, сахарын хэмжээ тодорхойлох үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ