
“Тэнгис” кино театрын дэлгэцнээ өнөөдөр 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Уг кинонд Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт буюу хүүгийн бага нас, өсвөр болон идэр насны тухай өгүүлэх аж. Киноны хэсэг тус бүрийг гурван өөр найруулагч найруулжээ. Тодруулбал, УДЭТ-ын найруулагчаар Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажилласан бөгөөд найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо зөвшилцөлгүй гүйцэтгэсэн нь киног сонирхолтой болгож байгаа юм. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ