Монголын хүүхнүүд V байрын төлөө барилдана

img

Японы нийслэл Токиод Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр хэсгийн барилдаан болж “Б” хэсэгт багтсан Монголын баг эхний тойрогт Канадын багт 3:4, хоёрдугаар тойрогт Оросын багт 2:5 оноогоор ялагдаж, Азербайжаны багийг 5:2-оор ялж хэсэгтээ III байр эзэлжээ. Маргааш V байрын төлөө “А” хэсгээс мөн III байраар шалгарсан Украины багтай барилдана. Монгол-Канад 3:4 48 кг Эрдэнэсүхийн Нарангэрэл - Кэроль Хьюн 0:3, 0:1 51 кг Даваасүхийн Отгонцэцэг - Жессика Макдональд 3:0, 1:0 55 кг Сүндэвийн Бямбацэрэн - Тоня Вербик 1:3, 0:1 59 кг Тунгалагийн Мөнхтуяа - Мишель Фаззари 1:3, 0:1 63 кг Соронзонболдын Батцэцэг - Жюстин Бучар 3:1, 1:0 67 кг Очирбатын Насанбурмаа - Стаси Анака 3:1, 0:1 72 кг Бадрахын Одончимэг - Леа Каллахан 1-3, 0-1 Монгол-Орос 2:5 48 кг Эрдэнэсүхийн Нарангэрэл - Любовь Сальникова 0:6, 0:5 51 кг Даваасүхийн Отгонцэцэг - Алена Адашинская 3:0, 1:0 55 кг Батбаатарын Номин-Эрдэнэ - Валерия Жолобова 0:1, 0:5 59 кг Тунгалагийн Мөнхтуяа - Екатерина Мельникова 0:2, 1:5 63 кг Соронзонболдын Батцэцэг - Любовь Волосова 0:5, 0:1 67 кг Очирбатын Насанбурма - Юлия Пронцевич 1:2, 2:0, 1:0 72 кг Бадрахын Одончимэг - Наталья Воробьева 0:1, 0:5 Монгол-Азербайжан 5:2 48 кг Эрдэнэсүхийн Нарангэрэл – Анжела Дороган 0:3, 0:1 51 кг Даваасүхийн Отгонцэцэг - Нигар Ахмадова 5:0, 1:0 55 кг Сүндэвийн Бямбацэрэн - Ирина Дубовская 5:0, 1:0 59 кг Тунгалагийн Мөнхтуяа - Ирина Нетрева 1:3, 0:1 63 кг Соронзонболдын Батцэцэг - Ханна Беляева 3:0, 1:0 67 кг Очирбатын Насанбурмаа - Гюзель Зутова 3:0, 1:0 72 кг Бадрахын Одончимэг - Наталья Паламарчук 3:0, 1:0 Манай багаас олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа нар тус бүр гурван ялалт авсан бол олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Т.Мөнхтуяа нар ганц ч ялалт аваагүй байна. “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт Оросын баг Азербайжаны багийг 5:2, хоёрдугаар тойрогт Канадын баг Азербайжаны багийг 5:2, Оросын баг Канадын багийг 3:1 онооны харьцаагаар ялж хэсгээсээ I байраар Оросын баг, II байраар Канадын баг, IV байраар Азербайжаны баг гарчээ. “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы баг Украины багийг 6:1, Хятадын баг АНУ-ын багийг 6:1 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт Японы баг АНУ-ын багийг 5:2, Хятадын баг Украины багийг 6:1 онооны харьцаагаар ялж, гуравдугаар тойрогт Японы баг Хятадын багийг 5:2, Украины баг АНУ-ын багийг 4:3 онооны харьцаагаар ялж хэсэгтээ Японы баг тэргүүлж, Хятадын баг II байр, Украины баг III байр, АНУ-ын IV байр эзэлжээ. Маргааш дараах багуудын барилдаан болж тэмцээн дуусна. I байрын төлөө Оросын баг – Японы баг III байрын төлөө Канадын баг – Хятадын баг Ү байрын төлөө Монголын баг – Украины баг ҮII байрын төлөө Азербайжаны баг – АНУ-ын баг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muu amjilt uzuulsen baina. Sain hicheetsgee!
2012-05-27