Эхний өдөр таван медальтай
ОХУ-ын Москва хотноо болж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээнд 60 кг-ийн жинд барилдсан "Сүлд" спорт хорооны тамирчин Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртэж, С.Мияарагчаа, С.Ням-Очир, Г.Болдбаатар, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ. Маргааш манай дөрвөн жүдоч хүчээ үзнэ.
Д.Төмөрхүлэг Оросын Евгений Кудяков, Азербайжаны Илгар Мушкиев нарыг ялж, аваргын төлөө барилдаанд Японы Наохиса Такатод вазари үнэлгээгээр дийлдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ