Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

img

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ.Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулрахаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд  16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Орхон-Сэлэнгийн саваар 10-15 градус, говь талын нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 858  гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ