
Төмрийн үйлдвэрлэлээрээ улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт жагсдаг Энэтхэгийн "SAIL" компани Монголд гангийн үйлдвэр барих санал тавьсан.
Тэд манайд коксжих нүүрсний орд эзэмшиж, олборлосон нүүрсээ өөрийнхөө улс руу импортолно. Үүнийхээ хариуд манайд үйлдвэр барьж өгнө. Энэтхэгт төмөр үйлдвэрлэхэд нь коксжих нүүрс хэрэгтэй. Одоогоор тэд Австралийн үнэ өндөртэй нүүрснээс хараат байгаа.
Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ирэх сард “SAIL”-ийн төмрийн хүдрийн мэргэжилтнүүд Монголд ирэх гэж байна.
Дархан Сэлэнгийн бүсэд байгаа төмрийн хүдрийн ордууд, Таван толгой болон бусад нүүрсний ордуудыг судалж, Монгол Улсад төмрийн хүдрийг боловсруулан ган үйлдвэрлэх Гангийн үйлдвэрийн цогцолборын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулах юм байна. Дашрамд дурьдахад, тус компанийнхан ган хайлуулах дөрвөн үйлдвэрт нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж гадны хэвлэлүүд онцолж байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ