Шинэ арслан мэндэллээ
2012 оны бүх цэргийн наадам Монгол бөхийн өргөөнд ням гаригт болж өндөрлөлөө. Цэрэг хүчний байгууллагынхны спортын хороодоос оролцсон 256 хүчтэнээс Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Бадрахын Ганзориг түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Харин их шөвөгт үлдсэн Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Хичээнгүй чимэг,
Говь-Алтайн Чандманий сумын заан Балганы Хишигбаатарт цэргийн харцага цол хүртээв.
Тав давсан Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Хилчин спорт хорооны бөх сумын заан Б.Энхсайханд "цэргийн начин" цол, хоёр дахиа тав давж шөвгөрсөн а.а Л.Шинэбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарт "Өрнөх" чимэг олгов. Дөрвийн даваанд гурван хурц арслан босож гурвуул сумын заанд "заларсан". Тэднээс Говь-Алтай хоёр начин цолонд хүрч, Д.Пүрэвдорж П.Бүрэнтөгсөд амлуулан унав. А.Сүмбээ дөрвийн даваанд цэцийн шийдвэрээр хасагдсан, Л.Шинэбаатар зургаад эмчийн магадлагаагаар тахим өглөө.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ