Улаанбаатарт 8-13 хэм дулаан байна

img

2012 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи               баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд     16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн                     уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн зүүн хэсэг,     Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус                 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос    секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч 10-12 дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 68 хувь, агаарын     даралт 869 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ