Засаг даргын хяналтын шатны хурал болно
Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатын гомдлыг өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу Улсын дээд шүүхэд маргааш хэлэлцэх тов гарсан байна. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон юм. Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг авчээ. Гэвч мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн нь буруутгах үндэслэлэ болжээ.
Түүнчлэн Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Засаг дарга Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрсэн гэж үздэг. Түүнийг эрүүгийн хуулийн 263-ийн 263.2-д заасан үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ