Дартсын нээлттэй тэмцээн болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд Монголын дартсын холбооноос нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд 8-18 насны хүүхэд, залуус оролцох бөгөөд тэмцээнд оролцох хүүхдүүдийг зургадугаар сарын 1-ний өглөө 10.00 цагт Сүхбаатарын талбайд бүртгэх юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ