
Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ирэх сард авна.
Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтэс болон БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас авдаг уг шалгалтад БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авахаар болсон байна.
Мөн 2010.01.01-нээс хойш гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэд хамрагдах бөгөөд бүртгэлийг Хөдөлмөрийн төв биржийн байранд тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд хийх аж.
Шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, ХХҮГ-ийн www.hh.gov.mn, www.hudulmur.mn болон БНСУ-ын ажил үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын www.monkor.net вэб сайтнаас авч болох аж.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ