
“Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын форум маргааш Их тэнгэр цогцолборт болно. Энэхүү форум нь 2011 онд зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шудрага ёс” үндэсний чуулганы үргэлжлэл аж. Энэхүү чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцох юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэх аж. Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчаар “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз ажиллаж, чуулганы үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээнэ.
Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй, бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөн ярилцсан дараах салбар хуралдаанууд зохион байгуулагдах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ