Их мастер Б.Мөнгөнтуул алтан медаль хүртэв

img

Хятад улсын Заожуан хотод Ази тивийн багийн аврага шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-26-нд болж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 баг оролцон тоглов. Эрэгтэй багаас Хятад-1, Энэтхэг, Хятад-2 багууд эхний байрыг эзэллээ. Эмэгтэй багаас Хятад-1, Хятад-2, Энэтхэг улсын багууд тэргүүлэв. Тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцлоо. Энэ тэмцээнээс ХААН банкны тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул хувийн дүнгээр блиц тэмцээнд 1-р ширээндээ түрүүлж алтан медаль, үндсэн тэмцээнд мөн 1-р ширээнд хүрэл медаль авч сайхан амжилт үзүүллээ. Мөн Н.Баярмаа блиц тэмцээнд 4-р ширээнд хүрэл медаль авчээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naraa:
munguntuul chamd bayar hurgey.amidral chin bainga az jargal amjiltaar duuren sanasan buhen chin butej yawah boltugai gej eruuy.
2012-06-02