Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг энэ  сарын 26-ны өдөр Камбожийн нийслэл Пномпень хотноо болсон АСЕАН-ы Бүсийн Чуулга (АРФ)-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцсон байна. АРФ-ын оролцогч 27 орны төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн асуудал, Афганистан, Мьянмар Улсын дотоод байдал, терроризм, далайн аюулгүй байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцжээ. ГХЯ-ны ТНБД дээрх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж,  2011-2013 онд Монгол Улсын тэргүүлж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн үйл ажиллагаа, энэ хүрээнд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” зэрэг санаачлагуудын талаар танилцуулсан байна. . Мөн ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох Эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын бага хурлын талаар мэдээлж, түүнд төлөөлөгчдөө оролцуулахыг АРФ-ын орнуудын ахлах албан тушаалтнуудад уриалжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ