
Энэтхэг улсын Нью-Дели хотод Индира Гандийн нэрэмжит Бөхийн цэнгэлдэх хүрээлэнд Хари Рамын нэрэмжит анхдугаар “Гранд-При” олон улсын тэмцээн 3 өдөр үргэлжилж дууслаа.
Тэмцээний сүүлчийн өдөр 72 кг-ийн барилдсан Гавьяат тамирчин О.Бурмаа алтан медаль, 63 кг-ийн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртжээ.
Ази тивд болсон анхны “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд амжилттай оролцож 2 алт, 6 хүрэл медаль авлаа. Үүнд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 72 кг-ийн Гавьяат тамирчин О.Бурмаа хоёр алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Даваасүрэн хүрэл, 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд спортын мастер Б.Номин, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр хүрэл медаль хүртжээ.
Саяхан өндөрлөсөн Монголын спортын наадмын аварга Б.Нэмэхбаяр, мөнгөн медальт Э.Даваачимэг, Н.Золбоо, хүрэл медальт М.Баянмөнх, Х.Мөнхжаргал нар медальд хүрсэнгүй.
Эрэгтэй
55 кг 1. Бесарион Гочашвили /Гүрж, Eвропийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Хитин /Энэтхэг/
3. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” сургууль/
3. Винод Кумар /Энэтхэг/
55 кг-ийн жинд барилдсан Батболдын Номин нэгдүгээр тойрогт японы бөх Й.Каваног 6:0, 0:1, 2:0, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Франк Перреллийг 1:1, 7:0 онооны харьцаагаар ялж хэсгээсээ гарах барилдаанд ялагдаж дараа нь тажикийн бөх Иводовыг 3:0, 3:5, 3:1 онооны харьцаагаар ялж хүрэл медаль дээр буужээ.
60 кг 1. Ражнееш /Энэтхэг/
2. Ким Жин Чол /БНСУ, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3.Даниель /Нигери/
3. Мораголей /Иран/
5. Батсайханы Нэмэхбаяр /“Хасу-Мегаватт” клуб/
60 кг-ийн жинд барилдсан Батсайханы Нэмэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Ражнееешт 2:4, 8:8 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Мораголейд 1:1, 1:2 оноогоор дийлджээ.
66 кг 1. Правеен Рана /Энэтхэг, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /
2. Ловжанизе /Гүрж/
3. Монаж Кумар /Энэтхэг/
3. Насири /Иран/
5. Хүлтээгийн Мөнхжаргал /УБТДС/
66 кг-ийн жинд барилдсан Хүлтээгийн Мөнхжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт туркмений бөх Жораевийг 4:0, 0:3, 1:0 онооны харьцаагаар дийлж хэсгээсээ шалгарах барилдаанд энэтхэгийн бөх Правеен Ранад 0:5, 0:1 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Монаж Кумарт 4:1, 0:1, 0:5 онооны харьцаагаар хожигджээ.
74 кг 1. Нарсингх Ядав /Энэтхэг/
2. Хоссенкани /Иран/
3. Батчулууны Анхбаяр /“Сүлд” спорт хороо, залуучуудын ДАШТ-ий болон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Ли Юн Сук /БНСУ/
74 кг-ийн жинд барилдсан Батчулууны Анхбаяр нэгдүгээр тойрогт туркмений бөх Гажиенийг 6:0, 4:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хоёрдугаар тойрогт хожиж хэсгээсээ шалгарах барилдаанд энэтхэгийн бөх Нарсингх Ядавт 4:2, 8:4 онооны харьцаагаар дийлдэж дараа нь гүржийн бөх Макарашвилийг 4:3, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль авчээ.
84 кг 1. Жон Риадер /АНУ/
2. Ким Гван /БНСУ/
3. Хамедипурт /Иран/
3. Паван Кумар /Энэтхэг/
5. Мягмарсүрэнгийн Батмөнх /“Хасу-Мегаватт”/
84 кг-ийн жинд барилдсан Мягмарсүрэнгийн Батмөнх нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ялалт байгуулж хэсгээсээ шалгарах барилдаанд БНСУ-ын бөх Ким Гванд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Хамедипурт 5:1, 4:0 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
96 кг 1. Херашвили /Гүрж/
2. Янковский /Беларусь/
3. Танан /Иран/
3. Анакулов /Тажик/
5. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
96 кг-ийн жинд барилдсан Нацагсүрэнгийн Золбоо нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Сумеетийг 4:0, 1:0 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарах барилдаанд гүржийн бөх Херашвилид 0:1, 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Тананд 0:1, 0:3 оноогоор хожигджээ.
120 кг 1. Саканделиж /Гүрж/
2. Дзиатко /Беларусь/
3. Ей Жунг /БНСУ/
3. Сафед Ахмад /Пакистан/
5. Болдбаатарын Батжаргал /”Гацуурт-Олимп” сургууль/
120 кг-ийн жинд барилдсан Болдбаатарын Батжаргал нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хэсгээсээ шалгарах барилдаанд гүржийн бөх Саканделижт 0:1, 0:8 оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Ей Жунгт 3:0, 1:2, 0:1 онооны харьцаагаар дийлджээ.
Эмэгтэй
48 кг 1. Ю Ми Ли /БНСУ, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Виктория Антони /АНУ/
3. Баярмагнайгийн Даваасүрэн /”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт/
3. Людмила Балушка /Украин, ДАШТ-ий хүрэл медальт, Европийн аварга/
48 кг-ийн жинд барилдсан Баярмагнайгийн Даваасүрэн нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Ю Ми Лид 0:1, 1:1, 0:1 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд ялалт байгуулж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Кавитаг 3:0, 6:0 оноогоор өвдөг шороодуулжээ.
51 кг 1. Хироми Сакурай /Япон/
2.Неха Рати /Энэтхэг/
3. Уотнер Кондер /АНУ, дэлхийн залуучуудын аварга/
3. Нарепека /Украин/
51 кг-ийн жинд барилдсан Эрхэмбаярын Даваачимэг нэгдүгээр тойрогт ялагджээ.
55 кг 1. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо/
2. Шауна Изабель /АНУ/
3. Эдвард /Нигери/
3. Айжан Исмагулова /Казахстан, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
55 кг-ийн жинд барилдсан Эрдэнэчимэгийн Сумьяа нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Рачнаг 1:0, 6:0, хоёрдугаар тойрогт вьетнамын бөх Доан Ти Кимийг 4:0, 1:0 онооны харьцаагаар ялж хэсгээсээ шалгарах барилдаанд казахстаны бөх Айжан Исмагуловаг 3:0, 3:0 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Шауна Изабеллийг 6:0, 3:0 онооны харьцаагаар дийлжээ.
59 кг 1. Чихиро Кумаве /Япон/
2. Роза Буркерт /АНУ/
3. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, өсвөр үеийн ДАШТ-ий болон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /
3. Камлеш /Энэтхэг/
59 кг-ийн жинд барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт ялагдаж дагах барилдаанд энэтхэгийн бөх Шилпийг 1:0, 1:1, 3:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Гарги Ядавыг 1:0, 2:0 онооны харьцаагаар хожжээ.
63 кг 1. Нарука Сато /Япон/
2. Зайцева /Казахстан/
3. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Ким Хуе Вин /БНСУ/
63 кг-ийн барилдсан Шархүүгийн Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Анита, хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Шакшийг дараалан цэвэр дарж хэсгээсээ шалгарах барилдаанд японы бөх Нарука Сатод 0:1, 0:2 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Ражнаг 5:2, 3:1 онооны харьцаагаар хожжээ.
67 кг 1. Васильчук /Украин/
2. Глодго Элизабет /АНУ/
3. Цэрэндоржийн Баярзаяа /”Хасу-Мегаватт” клуб, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт/
3. Ихеаначо /Нигери/
67 кг-ийн жинд барилдсан Цэрэндоржийн Баярзаяа нэгдүгээр тойрогт ялалт байгуулж хэсгээсээ шалгарах барилдаанд АНУ-ын бөх Глодго Элизабетэд 3:2, 1:1, 4:1 онооны харьцаагаар хожигдож дараа нь казахстаны бөх Захароваг 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртжээ.
72 кг 1. О.Бурмаа /”Хилчин” спорт хороо, ДАШТ-ний мөнгөн медальт, дэлхийн оюутны аварга/
2. Девис Кристи /АНУ, дэлхийн хошой аварга/
3. Гуршаган Преет /Энэтхэг/
3. Хирое Сузуки /Япон/
72 кг-ийн жинд барилдсан Очирбатын Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Гурбанхажееваг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж хэсэгээсээ шалгарах барилдаанд энэтхэгийн бөх Гуршаган Преетийг 1:0, 1:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Девис Кристийг 1:0, 4:0 онооны харьцаагаар хожжээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ