Аж ахуйн нэгжүүд тайлангаа цахим хэлбэрээр өгнө

img

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Цахим гарын үсгийн тухай хууль” хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбоотойгоор Монгол Улсын 250 гаруй аж ахуй нэгж өдөр тутмын ажилдаа цахим гарын үсгийг яаж ашиглах талаар сургалтад хамрагдлаа. Аж ахуй нэгжүүдийн тухайд татварын тайлангаа харьяа дүүргийнхээ татварын байгууллагад гаргаж өгөхийн тулд цаасаар олон янзын маягт бөглөж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулдаг гээд хийх ажил их байдаг. Энэ хэрээр ч маш их цаг хугацаа зарцуулдаг. Тиймээс цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуй нэгжүүдийн ажил маш хялбар болох юм. Өөрөөр хэлбэл, байгуулагууд тайлангаа цаасаар бичиж хүргүүлэх биш тухайн байгууллагын нягтлан өрөөндөө сууж байгаад л интернэтээр тайлангаа явуулж байх боломж бүрдэнэ.Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсын иргэн бүр иргэний цахим үнэмлэхтэй болох юм. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ