Сонгуулийн сурталчилгааны тарифыг тогтоожээ

img

Харилцаа холбооны зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнэ тарифийн дээд хязгаарыг баталжээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 56/38 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийтийн радио телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын 2.21 дэх заалтыг үндэслэн тус газраас дээрх тарифыг тогтоосон байна. Үүнд Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам, шторк нэг секунд нь 10 мянган төгрөг, захиалгат, төлбөрт нэвтрүүлэг нэг минут нь 500 мянган төгрөг хүртэл байна. Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам нэг секунд нь 150 төгрөг, захиалгат нэвтрүүлэг нэг минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх тарифыг баримтлах юм. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ