
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын тахь групп /ОУТГ/ Хятадын Шиньжан Уйгур муж дахь Жимсарын тахь үржүүлгийн газраас энэ сарын 21-23-нд Говийн их дархан цаазат газрын Тахийн ус хэмээх газарт дөрвөн эр тахь нутагшууллаа.
Уугуул нутагтаа бүрэн устсан монгол тахийг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос хойш сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгоход чиглэсэн ажлууд хийгдэж байгаа юм.
Түүнчлэн тус Дархан цаазат газар говь, цөлийн экосистемийг судлах, унаган төрх байдлыг нь хадгалан үлдээх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой ажиллаж байна. Одоо Тахийн талд 56 тахь нутаглан амьдарч байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ