Түүх, соёлын дурсгалт газруудыг бүртгэлжүүллээ

img

БСШУ-ны яамны харьяа Соёлын өвийн төв, Дархан-Уул аймгийн БОАЖГ хамтран тус аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хүн чулуу, сүм хийд, эртний хотын туурь зэргийг бүртгэлжүүллээ.   Монгол нутагт оршин буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг анхан шатны байдлаар бүртгэн баримтжуулах, тоолох, хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдалд судалгаа хийх, Монгол олон нийтэд сурталчлах зорилгоор Соёлын өвийн төвөөс “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал” цуврал ном гаргаж байгаа.   Тус номын VI дэвтэр ирэх сард хэвлэгдэн гарах ба Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зурагт каталоги болгон оруулах аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ