
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Энэ өдөр Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ болохоос гадна дүүрэг бүр өөрсдийн боломжит талбайдаа хүүхдүүдээ баярлуулах аж. Мөн Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн наадам болно.
Харин нийслэлд хийгдэж буй зам засварын ажилтай холбогдуулан энэ жилийн хүүхдийн баяраар зам хаасан ямар нэгэн жагсаал зохион байгуулахгүй гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ