
Монголын Бүх Ард Түмний спортын 13-р их наадмын шатрын тэмцээн тавдугаар сарын 27-29-нд Дархан-Уул аймгийн спорт цогцолборт болж байна. Уг их наадамд аймаг, дүүрэг, спорт хороодоос шалгарсан тус бүр нэг эрэгтэй, нэг эмэгтэй шатарчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээн швейцарь системээр найман өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 50 минут, нүүдэл бүрт 10 секунд нэмэгдэнэ.
13-р их наадмын байт харваа, хөлбөмбөг, уулын дугуй, мотоциклийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөсөн бол пара хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Хамгийн сүүлд шатарчид "уулгүй талд цусгүй тулаан хийсний" дараа тавдугаар сарын 30-нд тус наадмын хаалтын ажиллагаа "Буянт-Ухаа" спортын ордонд болох юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ